Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох болон хөдөлгөөнд оролцоогүй зогсоолд зогсож байх үед тохиолдох боломжит байгалийн, давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, хулгай, дээрмээс үүдэн гарах хохирлыг даатгах зорилготой даатгалын хэлбэр.
Авто тээврийн хэрэсэлд учрах боломжит эрсдэлүүд
- Тээврийн хэрэгслийн осол;
- Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл;
- Сантехникийн эрсдэл;
- Галын эрсдэл;
- Байгалийн хүчний үйлчлэл;
- Хулгай дээрэм;
- Жолоочийн гэнэтийн осол.
Шаардлагатай бичиг баримтын жагсаалт
- Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл - Иргэний үнэмлэх, Байгууллагын гэрчилгээ;
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт;
- Тээврийн хэрэгслийн нэр, марк, серийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллүүд;
- Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, эсвэл худалдан авсан санхүүгийн баримт**.
Нөхөн төлбөрийн тохиолдолд бүрдүүлэх материалын жагсаалт
- Даатгуулагчийн өргөдөл;
- Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт. (Жишээ нь, ЗЦГ-ын ослын дүгнэлт);
- Хохирлын үнэлгээний тайлан;
- Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
- Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар;
- Бусад шаардлагатай материал.
* Даатгалын компани бүр тухайн даатгах биет хөрөнгийг хариуцах эрсдлийн жагсаалт болон түүнд харьяалагдах үнэ ялгаатай байдаг.
** Даатгалын үнэлгээг хэрхэн тогтоох нь даатгуулагчийн сонголт байдаг боловч даатгалын тохиолдлын үед хохирлын хэдэн хувийг нөхөн төлөх нь хувь тэнцүүлэгдэх зарчимд суурилдаг тул зах зээлийн үнэлгээтэй тэнцүү хэмжээгээр даатгалын үнэлгээг тогтоохыг даатгагч зөвлөдөг.
Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох мэргэжлийн холбоодын хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтнуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.