Та өдөр тутмын хувийн хэрэгцээнийхээ бүхий л төлбөр тооцоог гүйцэтгэж, банкны үйлчилгээг авах боломжтой.
Давуу тал:
- Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
- Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцно;
- Мөн та хүсвэл картандаа төгрөг, юань, ам.доллар гэсэн 3 валютын данс холбох боломжтой;
- Ямар валютаар гүйлгээ хийж байгаагаас хамаарч Таны картандаа холбуулсан ижил валютын данстай шууд харьцаж гүйлгээ хийх тул ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүй;
- Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
- ХасБанкны харилцах дансаа картдаа холбуулан ашиглах;
- Зээлийн эрх нээлгэх;
- Монгол улс болон гадаад улс дахь картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломжтой.
- "Өвөр Монголын Банк"-ны салбараас бэлэн юань авах боломжтой.
Картын үйлчилгээний нөхцөл:
Нөхцөл | Хураамж, шимтгэл | |
---|---|---|
Жилийн хураамж | 10,000 төг | |
Дансанд заавал байлгах үлдэгдэл | 0 төг | |
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 5,000,000 төг | |
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар | 5,000,000 төг | |
Карт нөхөн авах | 10,000 төг | |
Пин код сэргээх /салбарт/ | 1000 төг | |
Пин код солих /АТМ/ | 0 төг | |
Бэлэн мөнгө авах | Гадаадын банкнаас /АТМ/ | 1.5% (хамгийн багадаа 3.000₮) |
ХасБанкны салбараас ам.доллар, юань авах | 0.25% | |
ХасБанкны салбараас төгрөг авах | 200₮ | |
АТМ дээр дансны үлдэгдэл шалгах | ХасБанкны АТМ | 0₮ |
Дотоодын бусад банк | 200₮ | |
Гадаадын АТМ | 1000₮ буюу тэнцэхүйц валют | |
“Өвөр Монголын Банк”-ны салбараас бэлэн мөнгө авах | Нэг өдөрт авах бэлэн мөнгөний дээд хязгаар 200,000 юань /түүнтэй тэнцэх валют/ | |
Нэг удаагийн гүйлгээ нь 10,000 юань /түүнтэй тэнцэх валют/-аас доошгүй байна |
Бүрдүүлэх материал:
- Монгол улсын иргэн бол - иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт;
- Гадаадын иргэн бол - түр оршин суух үнэмлэх;
Та гадаадад зорчихоосоо өмнө тухайн оронд ЮнионПэй карт хүлээн авдаг эсэхийг энд дарж шалгаарай.
Мөн ЮнионПэй картаар төлбөр тооцоогоо хийж, төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой ба мэдээллийг энд дарж авна уу.
ЮнионПэй картаар олон улсад эдлэх боломжтой хөнгөлөлтүүдийн жагсаалтыг энд дарж харна уу.
Санал болгох
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...
Та бүх төрлийн ухаалаг болон ухаалаг бус гар утсаараа интернэт холболт шаардахгүйгээр хүссэн цагтаа, хүссэн газраасаа *1888# дугаарт залг...
Та бүх төрлийн ухаалаг болон ухаалаг бус гар утсаараа интернэт холболт шаардахгүйгээр хүссэн цагтаа, хүссэн газраасаа *1888# дугаарт залг...