
Төслийн зорилго
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд бизнес эрхэлдэг болон УБ хот, бусад орон нутгаас тус суманд бизнесийн салбараа нээж өргөжүүлэхийг дэмжих хөнгөлөлтэй бизнесийн зээл олгох.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ:
нөхцөл | үзүүлэлт |
---|---|
Зээлийн хэмжээ | 100 сая.төг хүртэл |
Зээлийн хүү /жилийн/ | 6% |
Зээлийн хугацаа |
|
Үйлчилгээний шимтгэл | 1% |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төгрөг |
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд татвар төлөгч байх;
- Сүүлийн тайлант хугацааны жилийн борлуулалтын орлого 1 тэрбум төгрөгөөс ихгүй байх;
- Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх;
- Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх;
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ИРГЭН:
- Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
- Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
- Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
ХУУЛИЙН ЭТГЭЭД:
- Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
- Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
- Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.