Type search keyword

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

ХасБанк хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд үйлдэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авах, үйлдвэрийн барилга байгууламж барих, өргөтгөх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл олгож байна.

Давуу тал

  • Таны бизнесийн цар хүрээ, зээлжих чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно;
  • Зээлийн үндсэн төлбөрөөс 12 хүртэл сараар чөлөөлнө.

Зээлийн зориулалт

Дотоодын хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд, хоршоодод хөрөнгө оруулалтын зориулалтаар шинээр олгох зээл.

Бүтээгдэхүүний нөхцөл

Дээд хэмжээ
Хугацаа
Хүү
үйлчилгээний шимтгэл
Сарын
жилийн
5 тэрбум төгрөг хүртэл
60 сар
0.5%
6.0%
1%

Тавигдах шаардлага

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл:
    • Газар тариалангийн үйлдвэрлэлийн https://plant.mofa.gov.mn/ цахим системд бүртгүүлж баталгаажуулсан байх;
    • Улаан буудайн тариалан эрхэлдэг, үр тариа, тос, буурцагт болон тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхлэгч, 4 улирлын хүлэмжийн аж ахуй байгуулах, цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бог будаа, хөц будаа, хөх тариа, арвай, хүнсний хошуу будаа, чихрийн манжин тариалах, төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй байгуулах, эрхлэх аж ахуй нэгж, хоршоо, иргэнд олгох зээл
  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл:
    • Жимс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хэрэглээнд зориулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, давс олборлогч, үйлдвэрлэгч, төмс боловсруулж цардуул, төмсөн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, элсэн чихрийн боловсруулах үйлдвэр байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэгч, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэгч, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, сав, баглаа боодол үйлдвэрлэгч зэрэг аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид олгох зээл
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байх;
  • Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байх;
  • ХАА-н яамнаас ирүүлсэн зээл авах боломжит харилцагчийн жагсаалтад мэдээлэл нь орсон байх;
  • Үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрийн барилга, байгууламжийг төлөвлөх норм дүрэмд нийцэхүйц өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх, зураг төсөл, төсөвтэй байх;
  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр байгуулах зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн эрхлэх өөрийн ажлын байртай байх;
  • Худалдан авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь худалдах, худалдан авах гэрээ, эсхүл нэхэмжлэх, гадаадаас орж ирсэн, шинэ тоног төхөөрөмжийн хувьд гаалийн баримт бичиг, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, үйлдвэрлэлийн гэрчилгээний хуулбартай, эд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх;
  • Бусад нэмэлт шаардлага.

Бүрдүүлэх материал

ИРГЭН:

  • Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.