Type search keyword

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл

ХасБанк хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээлийг хөнгөлөлттэй хүүгээр олгож байна.

Давуу тал

  • Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулах, хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадал ашиглалт, үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал сайжирна;
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 сар хүртэл.

Зээлийн зориулалт

Хүнс, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, хоршооны бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл шинээр олгох, дахин санхүүжүүлэх.


Бүтээгдэхүүний нөхцөл

Дээд хэмжээ
Хугацаа
Хүү
үйлчилгээний шимтгэл
Сарын
жилийн
5 тэрбум төгрөг хүртэл
36 сар хүртэл
0.42%
5.0%
1%

Тавигдах шаардлага

  • Дараах үйл ажиллагааны чиглэлийн аль нэгт хамаарах бизнес эрхэлдэг байх. Үүнд:
    • Газар тариалангийн үйлдвэрлэл: https://plant.mofa.gov.mn/ цахим системд баталгаажсан байх. Өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай, үр тариа, тос, тэжээл, төмс хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч;
    • Хүнсний болон сав, баглаа боодолын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх;
      • Хүнсний боловсруулах үйлдвэр бүхий аж ахуйн нэгж, Гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгч
    • Сүү, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй, гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлэгч, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч;
  • Хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн зээл авах боломжит харилцагчийн жагсаалтад мэдээлэл нь орсон байх;
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байх;
  • Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд байх;
  • Бусад нэмэлт шаардлага.

Бүрдүүлэх материал

ИРГЭН:

  • Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.