Хайх зүйлээ бичнэ үү

Хэрэглээний худалдан авалтын зээл


Хэмжээ

50 сая төгрөг хүртэл


Хугацаа

30 сар


Хүү

Сарын: 2.0%

жилийн: 24.0%


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Хэрэглээний худалдан авалтын зээл

Харилцагч та ХасБанктай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллага, иргэдээс цахилгаан бараа, гар утас, гэр ахуйн тавилгыг “Хэрэглээний худалдан авалтын зээл”-ээр авах боломжтой.

Давуу тал:

  • Зээлийн хугацаандаа зардал их гаргадаг баяр ёслол, амралтын үед нэг сарын зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн зээл хүүг төлөх боломжтой;
  • 3 сая төгрөг хүртэлх үнэ бүхий эд зүйлс худалдан авч буй бол худалдан авч буй эд хөрөнгө нь 100 хувь барьцаа хөрөнгө болно. Таниас урьдчилгаа төлбөр болон нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй. /Гар утас худалдан авах тохиолдолд хамаарахгүй/;
  • 3 саяаас дээш үнийн дүнтэй эд зүйлс худалдан авах гэж байгаа бол урьдчилгаа төлбөр төлөх эсвэл түүнтэй тэнцэх хэмжээтэй нэмэлт барьцаа барьцаалуулж болно. Ингэснээр та урьдчилгаа төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй ч нэмэлт барьцаа барьцаалуулан хүссэн худалдан авалтаа 100 хувийн санхүүжилтээр авах боломжтой.

Бүтээгдэхүүнийн нөхцөл:

Хэмжээ
Хугацаа
Хүү*
үйлчилгээний Шимтгэл
СарынЖилийн
50 сая төгрөг хүртэл
 30 сар
2.0%
24.0%
1%

Зээлийн бодит өртөг (жилийн): 24.9%

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 6 сарын хугацаанд ажил бизнес тогтвортой эрхэлсэн байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Худалдан авалтын зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Худалдан авах барааны нэхэмжлэх;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл