Хайх зүйлээ бичнэ үү

АХБ-ЗБДС-ийн хамтарсан “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр”


Хэмжээ

2 тэрбум төгрөг хүртэл


Хугацаа

108 сар хүртэл


жилийн Хүү

8.88% -12.34%


АХБ-ЗБДС-ийн хамтарсан “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр”

Төслийн зорилго:

Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгч ААН-д батлан даалт гаргах.

Зээлийн нөхцөл:

нөхцөл
үзүүлэлт
Зээл олгох валютТөгрөг
Зээлийн хугацаа
108 сар хүртэл
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа
24 сар хүртэл
Нэгж зээлийн дээд хэмжээ
2 тэрбум төгрөг
Зээлийн хүү/жилийн/8.88% -12.34%
Батлан даалтын хувь30.0% - 60.0% (1,200,000,000 хүртэл төгрөг)
Батлан даалтын шимтгэл
Зээлийн үлдэгдлийн батлан даасан дүнгийн 1.0 хувийг жил бүр төлнө.
тавигдах шаардлага:
  • Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд заасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байх /Гэрчилгээ, тодорхойлолт/;
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь 6 сарын хугацаанд ямар нэг хугацаа хэтэрсэн, чанаргүй өр, зээлийн үлдэгдэлгүй байх 
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх,
  • Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагаа эрхлэдэггүй байх /Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалтыг харна уу/ 
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх;
  • Азийн Хөгжлийн Банкны Хамгаалалтын бодлогод тусгасан албадан нүүлгэлт, эсхүл уугуул иргэдэд үзүүлэх нөлөөлөлгүй байх;
  • Азийн Хөгжлийн Банкны Хамгаалалтын бодлогод заасан байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх;
  • Банкны болон бусад талуудын тавьсан шаардлага.
Төслөөр санхүүжүүлэхгүй төслийн үйл ажиллагааны чиглэлүүд:
  • Албадан хөдөлмөр эрхлэлт эсхүл хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн аюултай эсхүл мөлжлөгийн хэлбэр бүхий үйлдвэрлэл, эсхүл үйл ажиллагаа;
  • Тухайн улсын хууль буюу журам, эсхүл олон улсын конвенц болон гэрээ, эсхүл олон улсад зогсоосон болон хориглосон нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн үйл ажиллагаа, эсхүл ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсхүл худалдах, үүнд (а) эмийн бүтээгдэхүүн, пестицид, болон гербицид, (б) озон задлагч бодис, (в) полихлорт бифенилболон бусад аюултай химийн бодис, (г) Зэрлэг Амьтан ба Ургамлын Аймгийн Ховордсон Зүйлийн Олон Улсын Хэмжээнд Худалдаалах Тухай Конвенцын дагуу зохицуулагддаг зэрлэг амьтан эсхүл зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүн, болон (д)  хаягдал эсхүл үйлдвэрийн хаягдал хил дамнан худалдах;
  • Галт зэвсэг болон цэрэг дайны зориулалттай хэрэгсэл үйлдвэрлэх эсхүл худалдах, үүнд хагас цэрэгжүүлсэн бараа материал хамаарна;
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, эсхүл худалдах, үүнд шар айраг болон дарс хамаарахгүй;
  • Тамхины үйлдвэрлэл, эсхүл худалдаа;
  • Мөрийтэй тоглоом, казино болон ижил төстэй үйл ажиллагаа;
  • Цацраг идэвхит бараа материал үйлдвэрлэх болон худалдах, үүнд цөмийн реактор болон түүний эд анги хамаарна;
  • Задгай асбестэн ширхэгүүд үйлдвэрлэх, худалдах эсхүл ашиглах;
  • Арилжааны зориулалтаар мод бэлтгэх үйл ажиллагаа, эсхүл мод бэлтгэх тоног төхөөрөмж худалдан авж халуун бүсийн чийглэг ой эсхүл хүний мөр гараагүй ойд ашиглах; 
  • Далайн болон эрэг хавийн загас агнуурын үйл ажиллагаа, үүнд том хэмжээний тэнгисийн хөвөгч тор болон нарийн тороор загас барих, ховордсон ба тусгай хамгаалалттай амьтанд хор хөнөөлтэй, болон далайн амьтны төрөл зүйл ба амьдралын орчинд хохирол учруулах ажиллагаа;
  • Өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах, эсхүл үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд;
  • ЖДҮ-ийн өөрийн үйл ажиллагаанд зориулж эзэмшихээс бусад арилжааны зориулттай үл хөдлөх хөрөнгө барьж байгуулах;
  • Дэд бүтцийн барилгын материалтай холбогдох салбарууд;
  • Олон айлын орон сууцны барилга угсралт;
  • Уул уурхайн, эрдэс боловсруулалт болон олборлох бүхий л үйл ажиллагаа;
  • Газрын тос эсхүл эрчим хүч импортлохтой холбогдох бизнес;
  • Голчлон тансаг хэрэглээний бүтээгдэхүүн импортлодог бизнес;
  • Томоохон аж ахуйн нэгжийн охин компани эсхүл харьяа ЖДҮ; 
  • Хаягдал бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа;
  • Ус хангамжийн үйл ажиллагаа.


ЗБДС-ийн анхан шатны тооцоолууртай ЭНД дарж танилцана уу.