Brand Logo

Төлөөлөн удирдах зөвлөл

 

ХасБанк (“Банк”)-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл (“ТУЗ”) нь Банкны үндсэн үйл ажиллагааг стратегийн удирдлага, өргөн хүрээний хяналтаар хангах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Банкны алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудын хүрээнд Банкны хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын эрх ашгийн төлөө ажилладаг.

 

ТУЗ нь 4 хараат бус гишүүн, 8 энгийн гишүүн бүхий нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гүйцэтгэх удирдлагаас зөвхөн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав Банкны дүрмийн дагуу ТУЗ-ийн энгийн гишүүнээр ажилладаг болно. Гишүүдийн хараат бус байдлыг Компанийн тухай хууль, Банкны тухай хуульд заасан шалгуураар тодорхойлохоос гадна тэдгээрийг сонгон шалгаруулахдаа ХасБанкны ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх ерөнхий журамд заасан зарчмын дагуу сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлж нэр дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэдэг.

 

ТУЗ нь үйл ажиллагаандаа Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журам заавар зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийг сахин баримтлахаас гадна Банкны дүрэм, Засаглалын Кодекс, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон бусад Банкны дотоод эрх зүйн баримт бичгийг мөрддөг. Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахдаа ТУЗ нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Банкны дүрэм болон Банкны “Сонирхлын зөрчилтэй этгээд болон холбогдох этгээдтэй хэлцэл хийх журам”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

 

ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг ТУЗ-ийн төсвийн хүрээнд Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.9 дэх заалтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулдаг.

Төлөөлөн удирдах зөвлөл

Санжай Гүпта

ТУЗ-ийн дарга

Гүмэнжавын Цэвэгжав

ТУЗ-ийн гишүүн

Нямтайширын Цэлмүүн

ТУЗ-ийн гишүүн

Майкл Мадден

ТУЗ-ийн гишүүн

Доминик Жак

ТУЗ-ийн гишүүн

Анджей Витак

ТУЗ-ийн гишүүн

Албертус Браггинк

ТУЗ-ийн гишүүн

Сюзанна Херринг Карр

ТУЗ-ийн гишүүн

Баянсаны Уламбаяр

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Нираж Вэдва

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Эми Чой

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Стюарт Холл

ТУЗ-ийн хараат бус гишүүн

ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тайлан