
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
ХасБанк нь харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг.
ХАРИЛЦАГЧДЫНХАА МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ДООРХ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛДЭГ.
- - Хууль, эрх зүйн шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрддөг.
- - Олон улсын стандарт, тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт техник, технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
- - Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэн ажилладаг.
- - Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын аудитын байгууллагуудаар үйл ажиллагаандаа аудит хийлгэдэг.
- - Бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагаагаа хангахад онцгой анхаарч олон улсын түвшний мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан ажилладаг.