ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарлал
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарлал Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн R-2025-30 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр, цахимаар зохион байгуулж буйг үүгээр зарлаж байна.
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд:
• 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилах.
• ХасБанк ХК-ийн Ногдол ашгийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах.
