Brand Logo
ХасБанк: Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг бүрэн хангалаа
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар олгосон зөвшөөрлийн дагуу ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанканд нэгтгэх үйл явц төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжиж дууслаа.

Ингэснээр ХасБанк “Банкны тухай хууль”-д заасан нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20%-иас хэтрэхгүй байх гол шаардлагыг хууль хэрэгжих хугацаанаас даруй нэг жил гаруйн өмнө хангасан системийн  хэмжээний цорын ганц банк болж байна.


Хөрөнгө оруулагчдын замнал: Итгэлцэл... өнөөдрийн суурь  


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Майкро-Старт” төслөөс анх гараагаа авч Монгол Улсын системийн банк болтлоо өсөн тэлсэн энэ түүхэн замналын хугацаанд Монголын Алт Корпорац, Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC), Японы ORIX, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Канадын Үндэсний Банк зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд ХасБанканд хөрөнгө оруулж, хамтран ажилласан нь зөвхөн ХасБанк төдийгүй Монголын банкны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, тогтвортой өсөлтийн суурь болсон.

Medee 3.jpg



Хувьцаа эзэмшигчдийн бүтэц: Сайн засаглал, эрсдэлийн зөв удирдлага


ХасБанк байгуулагдсан цагаасаа эхлэн хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлөөс зайлсхийж, засаглалын эрүүл бүтцийг хадгалсаар ирсэн бөгөөд үүгээрээ бид Монголын банк санхүүгийн салбарт сайн засаглал, тогтвортой өсөлт, найдвартай байдал, эрсдэлийн удирдлагын зөв жишиг тогтоогч байсаар ирсэн, цаашид ч байх болно.

Medee 2.jpg


Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

 

ЗӨВ БАНК, ХАСБАНК


Мэдээг хуваалцах