
Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Монголбанкнаас гаргасан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 1.2, 1.3, 3.1 дэх хэсэг, ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, түүнийг залгамж халааг бэлдэх ерөнхий журмын 4 дэх хэсгийг тус тус үндэслэн “ХасБанк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
2. ТУЗ-ийн гишүүний хүлээсэн үүргийг биелүүлэхэд шаардагдах цаг хугацаа, хүч, анхаарлаа зориулах боломжтой, хүсэл эрмэлзэлтэй байх;
3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Улс төрд нөлөө бүхий этгээд биш байх;
4. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
5. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
6. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь ХасБанкны болон ХасБанк оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
7. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран ХасБанк, түүний нэгдлийн оролцогчийн энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
8. ХасБанк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн холбогдох этгээд биш байх;
9. ХасБанк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн 5 жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн 3 жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй байх;
10. ХасБанкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
11. ХасБанкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
12. ХасБанктай бизнесийн аливаа холбоогүй байх;
13. Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
14. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
15. Эдийн засаг, авлига, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
16. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь ХасБанкийг удирдахад харшлахгүй байх;
17. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;
18. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
19. Хэрэв нэр дэвшигч нь санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг бол энэ нь ХасБанкны шийдвэр гаргах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц сонирхлын зөрчил үүсгэхээргүй байх ёстой. Энэ зорилгын хүрээнд дараах нөхцөлийн аль нэг бүрдсэн тохиолдолд нэр дэвшигчийг сонирхлын зөрчилтэй гэж тооцно:
19.1 Сүүлийн 12 сарын дотор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ХасБанкнаас бусад банкны эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл гаргасан хувьцааны 1 ба түүнээс дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч байсан, эсхүл байгаа бол; эсхүл
19.2 Сүүлийн 12 сарын дотор ХасБанкны нийт хөрөнгийн 2 хувиас дээш дүнтэй тэнцэх хэмжээний нийт хөрөнгө бүхий Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Санхүүгийн нэгдэл (ХасБанкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлээс бусад), ББСБ, эсхүл Зээлийн агрегаторын эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигч (гаргасан хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмших хувьцаа эзэмшигч) байсан, эсхүл байгаа бол.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Дэлгэрэнгүй намтар буюу анкет;
2. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэшлийн сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар,
4. Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, лавлагаа,
5. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа.
МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ
Материалыг 2025 оны 7 сарын 30 өдрийн 16 цаг хүртэл Улаанбаатар хот, СБД 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв байранд өөрийн биеэр эсхүл recruiter@xacbank.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.