
Энэ жилийн арга хэмжээнд Монголын санхүүгийн салбарын төлөв байдал, Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлууд (ESG), Хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, стратеги зэрэг өргөн хүрээтэй сэдвээр дотоод гадаадын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав санхүүгийн салбарын өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав банкны салбарын цаашдын хөгжил нь эдийн засгийн тогтвортой өсөлт, салбарын төрөлжилт, тогтвортой бага түвшний инфляц зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй шууд холбоотойг тэмдэглэсний зэрэгцээ жижиг, дунд бизнесийг дэмжих нь Монголын эдийн засгийн нэг чухал чиглэл гэдгийг дурдаад энэ хүрээнд ХасБанк олон улсын байгууллагуудтай хамтран 35 нас хүртэлх залуу бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг энэ жилээс хэрэгжүүлж, амжилттай үргэлжилж байгааг онцоллоо.