Brand Logo
ХасБанк 2025 оны II улиралд 41.8 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа
ХасБанк 2025 оны II улиралд 41.8 тэрбум буюу оны эхнээс өссөн дүнгээр 85.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 22.6%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 163.4 төгрөгт хүрлээ.

ХасБанк 2025 оны II улиралд 41.8 тэрбум буюу оны эхнээс өссөн дүнгээр 85.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 22.6%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 163.4 төгрөгт хүрлээ.

2025 оны II улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:

· Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,221 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 9.7% өссөн байна. Үүнд: Иргэдийн зээлийн багц 7.5%-р өсөж 2,921 тэрбум, Байгууллагын зээлийн багц 11.1% өсөж 690 тэрбум төгрөг, ХасЛизингийн багц 20.2%-р өсөж, 611 тэрбум төгрөгт тус тус хүрсэн нь активын өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна.

· Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнө улирлаас 1.7% өсөж 3,421 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант хугацаанд Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах цахим сувгийг нэмэгдүүлэхээс гадна өдөр тутмын төлбөр тооцоог хялбарчлах InstaXpay, 7-17 насны хүүхдүүдэд зориулсан XacTeen аппликейшнуудыг зах зээлд нэвтрүүлж, Тэрбум төгрөгийн шагналын сантай хадгаламжийн урамшуулалт аян зэрэг харилцагчдад чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь харилцах, хадгаламжийн өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.

· Мөн 2025 оны II улиралд EBRD, Finnfund, DWM зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагаас нийт 162.3 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлж ажиллалаа.

· Тайлант хугацаанд ХасБанк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.3% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36.0% (байвал зохих хэмжээ 25.0%).


Мөн ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит бус хурал 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр, цахимаар зохион байгуулагдах бөгөөд эрхэм хувьцаа эзэмшигч та ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.

 

ХасБанкны 2025 оны 2-р улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлан, Санхүүгийн байдлын болон Орлого, үр дүнгийн тайлангуудтай доорх холбоосуудаар танилцана уу.

Санхүү, үйл ажиллагааны тайлан

Санхүүгийн байдлын тайлан

Орлого үр дүнгийн тайлан

Мэдээг хуваалцах