Brand Logo
Санхүүгийн зохицуулах хорооноос ХасБанк ХК-д ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг нэгтгэх зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7-р сарын 24-ний ээлжит хуралдаанаар ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн нэгдэл (ТСН) ХХК-ийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

Энэ шийдвэрийн дагуу ТСН-ийн хувьцаа эзэмшигчид нь ХасБанк ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэн баталгаажуулах юм.

Ийнхүү ХасБанк системийн банкнуудаас Банкны тухай хуулийн дагуу нэг хувьцаа эзэмшигч 20%-аас илүүгүй байх шаардлагыг албан ёсоор хангаж буй эхний банк болж байна.

Мэдээг хуваалцах