
Хөрөнгө оруулагчидтай холбоотой мэдээ

Хөрөнгө оруулагчидтай холбоотой мэдээ
Бүтээгдэхүүн
И-мэйл
Хайлтын сонголт
.jpg%3F2026-10-16T02%3A30%3A56.209Z&w=3840&q=100)
Хөрөнгө оруулагчдад, Банкны тухай
2026.10.16 | 10:30
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд цахимаар, эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Хурал 76.5%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар эцэслэн шийдвэрлэлээ.

Банкны тухай, Хөрөнгө оруулагчдад
2026.10.08 | 18:30
ХасБанк 2026 оны III улиралд 50.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 20.5 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 175.8 төгрөгт хүрлээ.

Хөрөнгө оруулагчдад
2026.09.09 | 09:00
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн R-2026-38 дүгээр тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлыг үүгээр зарлаж байна.

Хөрөнгө оруулагчдад
2026.08.25 | 09:30
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл банкны хувьцаа эзэмшигчдэд 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөгийн ногдол ашиг хуваарилах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх шийдвэрийг 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргалаа.

Хөрөнгө оруулагчдад
2026.08.25 | 00:00
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн R-2026-38 дүгээр тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлыг үүгээр зарлаж байна.

Хөрөнгө оруулагчдад
2026.07.23 | 00:00
ХасБанк ХК жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй зах зээлд эргэлтэд буй хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дахин 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулагчдад, Банкны тухай
2026.07.08 | 20:38
ХасБанк 2026 оны II улиралд 45.8 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 20.0 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 168.1 төгрөгт хүрлээ.

Хөрөнгө оруулагчдад, Банкны тухай
2026.04.29 | 00:00
ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 96.1 хувийн нээлтийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, хувьцаа эзэмшигчид нийт 5 асуудлыг хэлэлцэн батлав.

Хөрөнгө оруулагчдад, Банкны тухай
2026.04.09 | 19:00
ХасБанк 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 19.4 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 161.6 төгрөгт хүрлээ.

Хөрөнгө оруулагчдад, Банкны тухай
2026.04.09 | 08:30
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн R-2026-21 дүгээр тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.4 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлыг үүгээр зарлаж байна.