ХасБанк 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа
Хөрөнгө оруулагчдад,  Банкны тухай

ХасБанк 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 19.4 хувь, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 161.6 төгрөгт хүрлээ.

 

2026 оны I улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:

  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,374 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 4.6 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд иргэдийн банкны зээл 109 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувиар, бичил, жижиг дунд бизнесийн зээл 28 тэрбум төгрөгөөр буюу 12.6 хувиар, санхүүгийн түрээсийн багц 64 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар тус тус өссөн нь нийт багцын өсөлтөд голчлон нөлөөллөө.
  • Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 1.7 хувиар буурч 3,686 тэрбум төгрөгт хүрсэн нь бизнесийн мөчлөгтэй уялдан харилцах дансны үлдэгдэл буурсантай холбоотой байв.
  • 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.0 төгрөгийг жилийн эцсийн ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 2025 оны бүтэн жилийн ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 48.0 төгрөгт хүрч байна.
  • Тайлант хугацаанд ХасБанк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд: Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.1% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 34.1% (байвал зохих хэмжээ 25.0%).



Мөн ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурал 4-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд эрхэм хувьцаа эзэмшигч та ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.

 

ХасБанкны 2026 оны 1-р улирлын санхүүгийн байдлын болон орлого үр дүнгийн тайланг доорх холбоосуудаар үзнэ үү.

Санхүүгийн байдлын тайлан: ЭНД дарна уу.

Орлого үр дүнгийн тайлан: ЭНД дарна уу.

Мэдээг хуваалцах