Бүтээгдэхүүн
И-мэйл
ХасБанк нь дэлхий дахины төлбөр тооцооны томоохон гүүр болох Visa Worldwide Pte. Limited компанитай хамтран бизнес эрхлэгч байгууллагууддаа зориулсан гадаад гуйвуулгын хамгийн хямд шимтгэлтэй, найдвартай, богино хугацаанд хийгдэх Visa B2B Connect үйлчилгээг банкны дотоод үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
Тус үйлчилгээ нь дэлхийн 100+ орон руу гадаад төлбөр тооцоог хурдан шуурхай хүргэх боломжийг олгоно.
Онцлог, давуу тал:
Гадаад гуйвуулга хамгийн богино хугацаанд, буюу ажлын 24 цагийн дотор хүлээн авагчид хүрнэ.
Тавигдах шаардлага:
Анхааруулга:
Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хууль, тогтоомжийн дагуу гүйлгээ илгээгч болон хүлээн авагчийн дараах мэдээллийг заавал бүрэн, тодорхой бөглөнө үү. Үүнд:
Харилцагчийн бөглөсөн дээрх мэдээллүүд, тодорхой бус бичигдсэн тохиолдолд гүйлгээ буцах эрсдэлтэй болохыг анхаарна уу.
Европын Холбооны улсууд руу евро (EUR) валютаар гадаад шилжүүлэг хийх тохиолдолд хүлээн авагчийн IBAN дансны дугаарыг заавал бичих шаардлагатай. IBAN гэдэг нь улсын код, хүлээн авагчийн банкны салбарын код, хүлээн авагчийн дансны дугаарыг нэгтгэсэн, олон улсад түгээмэл ашиглагддаг цогц дансны дугаар юм.
IBAN дугаарыг ашиглан гүйлгээ илгээснээр:
Үүний үр дүнд гүйлгээний зардал хэмнэгдэх давуу талтай.
Нэмэлт мэдээлэл:
Хураамж
Гүйлгээний дүн (USD / EUR) | USD | EUR |
0 – 50,000 | 30 USD | 30 EUR |
Гүйлгээ буцаан дуудах шимтгэл | 80 USD | 80 EUR |
Жич: ХасБанк нь дотоодын арилжааны банкнуудаас хамгийн хямд шимтгэлийн нөхцөлийг харилцагч байгууллагууддаа санал болгож байна. Та 50,000 USD / EUR хүртэлх дүнг хэдэн ч удаа хуваан шилжүүлэх боломжтой.