Бүтээгдэхүүн
Имэйл
Худалдан авагчийн хүсэлтээр буюу өөрийн нэрийн өмнөөс Худалдагч тал аккредитивийн нөхцлийг хангасан баримтуудыг Худалдан авагчийн банкинд бүрдүүлж өгсөн нөхцөлд тохиролцсон валютаар тодорхой хэмжээний мөнгийг түүнд төлөх банкны үүрэг.
Зөв тодорхойлсон нөхцөлтэй аккредитив нээлгэснээр та гадаадын аль ч орны бизнесийн түнштэйгээ хамтран ажиллахдаа сэтгэл амар байх боломжтой.
Аккредитив нь импортлогчийн банкнаас экпортлогчид гаргаж буй төлбөр гүйцэтгэх баталгаа болдог тул импортлогчийн хувьд худалдааны гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр тохиролцох, барааг хүлээн авмагц, эсхүл бараа хүлээн авснаас хойш тодорхой хугацааны дараа төлбөр шилжүүлэх, бараа үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчтэй барааны үнэ тохиролцох зэрэг худалдан авагчийн талд ашигтай байх төлбөрийн хувилбаруудаар гэрээний нөхцөлүүдээ тохиролцох давуу талууд үүсдэг.
Аккредитив нээлгэснээр бизнесийн хамтрагчдад үүсэх давуу талууд:
Үйлчилгээний хураамж
Үйлчилгээний төрөл | Шимтгэлийн хувь, хэмжээ |
---|---|
Импортын аккредитив нээх | 0.1 хувь |
доод хэмжээ | 75 ам.доллар |
дээд хэмжээ | 250 ам.доллар |
Импортын аккредитивийн нөхцөлд өөрчлөлт оруулах (1 удаа өөрчлөлт оруулахад) | 40 ам.доллар |
Импортын аккредитивийн дүнг нэмэгдүүлэх (нэмэгдүүлсэн дүнгээс) | 0.2 хувь |
доод хэмжээ | 25 ам.доллар |
дээд хэмжээ | 150 ам.доллар |
Импортын аккредитивийг цуцлах | 30 ам.доллар |
Эх үүсвэргүй аккредитивийн эрсдэлийн шимтгэл | Зээлийн Хорооны хурлаас тогтоосон хэмжээгээр |
Импортын зөрчилтэй аккредитивийн баримт (багц баримтаас) | 50 ам.доллар |
Импортын аккредитивийн баримт шалгах | 50 ам.доллар |
Аккредитивтэй холбоотой лавлагаа явуулах болон лавлагаанд хариу өгөх | 20 ам.доллар |
Эх үүсвэргүй аккредитив судалсны үйлчилгээний хураамж нь тухайн үед мөрдөгдөж буй Бизнесийн зээлийн үйлчилгээний шимтгэлтэй ижил байна. | |
Аккредитивийн үйл ажиллагаатай холбогдон гарах шуудан, харилцаа холбоо, гадаад банкны үйлчилгээний шимтгэл зэрэг зардал гарсан тохиолдолд тэдгээр зардлыг харилцагч хариуцана. |