Үндсэн чиг үүрэг
- Өрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах,
- Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх,
- Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах,
- Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх,
- Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх,
- Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих
Шаардлага
Боловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлийн мэдлэг, туршлагатай бол давуу талтай,
Ур чадвар:
- Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл боловсруулах ур чадвартай,
- Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр дата боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
- Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадвартай,
- Албан харилцааны өндөр соёлтой
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.12