Brand Logo
ХасБанк ХК 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
Банкны тухай,  Хөрөнгө оруулагчдад
ХасБанк ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөгийг хагас жилийн ногдол ашиг болгон хуваарилах зөвшөөрлийг Монголбанк 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус Банкинд олголоо.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн R-2025-29, R-2025-30 тоот тогтоолоор ийнхүү ногдол ашиг хуваарилахаар хувьцаа эзэмшигчдэдээ санал болгож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эчнээ санал хураалтын аргаар зохион байгуулж буй билээ.


Энэхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ногдол ашиг зарлан хуваарилах асуудал дэмжигдвэл, тус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр ХасБанк ХК-ийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тус бүрд 18.00 төгрөгийн ногдол ашиг авах юм.


Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын  шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор тэдний "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь дансанд шилжүүлнэ.

Мэдээг хуваалцах