
Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого
Бүтээгдэхүүн
И-мэйл
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид харилцагч таны хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангахыг зорьдог. Үүний хүрээнд бид дараах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Олон улсын стандартын дагуу аюулгүй байдлыг хангах:
Эдгээр стандартыг бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.
Дотоод бодлого, журам нь олон улсын жишигт нийцсэн:
Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд мөрддөг:
Аудитын хяналт ба тогтмол сайжруулалт:
Дэвшилтэт технологийн дэд бүтэц ба хамгаалалтын шийдлүүд
Чадварлаг, мэргэшсэн баг
Ажилтнуудын тасралтгүй хөгжүүлэлт
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.
“Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно.
ЯМАР ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
ХасБанк нь харилцагч таны дараах хувийн мэдээллийг зөвхөн та өөрийн биеэр зөвшөөрч, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болон бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд цуглуулна. Энэхүү мэдээллийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох болон холбогдох мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана. Үүнд:
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ
ХасБанк нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий зохицуулагч байгууллагуудын холбогдох дүрэм журамд нийцүүлэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар, түргэн шуурхай, саадгүй хүргэхийг зорьдог бөгөөд үүний хүрээнд харилцагчийн хувийн мэдээллийг дараах шалтгаанаар авах, бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой. Үүнд:
МЭДЭЭЛЛИЙГ ХЭНД ДАМЖУУЛДАГ ВЭ?
ХасБанк нь Монгол Улсын хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд заасны дагуу, дараах эрх бүхий зохицуулагч болон хууль хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх хууль ёсны үүрэг хүлээдэг. Үүнд:
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ БОЛОН УСТГАХ
Монгол улсын холбогдох хууль тогтоомж, ХасБанк-ны дотоод бодлого, журам, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу таны хувийн мэдээллийг танаас гаргуулан авч, танд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд “ХасБанкны нууцын журам” болон “ХасБанкны архивын үйл ажиллагааны журам”-ын дагуу хувийн мэдээллийг хадгалах, архивлах болон устгах үйл ажиллагааг явуулна.
ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ БОЛОН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАХ
Мэдээллийн эзэн буюу харилцагч та банканд харилцагчаар бүртгүүлэх болон үйлчилгээ авах хүсэлтээ өөрийн биеэр илэрхийлж, холбогдох гэрээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрөн, шаардлагатай мэдээллээ үнэн зөв гаргаж өгсөн тохиолдолд банк холбогдох гэрээг байгуулж, үйлчилгээг үзүүлнэ.
Харилцагч нь банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гэрээг байгуулахын өмнө тухайн гэрээний нөхцөл, заалтуудыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд банк үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
Харилцагч та Монгол улсын хууль, тогтоомжын хүрээнд өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулахтай холбоотойгоор зөвшөөрөх, татгалзах, мэдээлэлдээ хяналт тавих, засварлуулах, устгуулах, хуулбар гаргуулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах зэрэг эрхийг эдэлнэ.
Харилцагч банканд өөрт хамаарах мэдээллийг үнэн зөвөөр, бодит байдалд нийцүүлэн гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдээлэл банканд хандаж шинэчлүүлэх үүрэг хүлээнэ.
ХОЛБОО БАРИХ
Банк нь харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт болон гомдлыг нээлттэй, шуурхай хүлээн авч шийдвэрлэх тогтолцоотой ажилладаг.
Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
ХасБанкны харилцагчийн үйлчилгээний төв