Brand Logo
ХасБанк 2025 оны III улиралд 39 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа
Банкны тухай,  Хөрөнгө оруулагчдад
ХасБанк 2025 оны эхний гурван улирлын байдлаар нийт 124.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-аар буурсан үзүүлэлт юм. Ингэснээр өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 21.4%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (annualized EPS) 158.5 төгрөгт хүрлээ.

2025 оны III улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээс онцолбол:


  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,141 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 1.9% буурлаа. Үүнд: Иргэдийн зээлийн багц 4.4%-р буурч, 2,791 тэрбум төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлсөн бол Байгууллагын зээлийн багц, ХасЛизингийн багц тус тус 4%-р өсөж, 715 тэрбум төгрөг болон 636 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнө улирлаас 3.7% өсөж 3,546 тэрбум төгрөгт хүрснээс харилцах дансны үлдэгдэл 8.1% өсөж, 793 тэрбум төгрөгт, хадгаламжийн үлдэгдэл 2.4% өсөж, 2,754 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Тайлант хугацаанд хадгаламж эзэмшигчдэд зориулсан Нэг тэрбум төгрөгийн шагналын сантай хадгаламжийн урамшуулалт аян хэрэгжсэнээс гадна Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад ойртуулсан InstaXpay, XacTeen+ зэрэг апп-уудыг нэвтрүүлснээр цахим сувгуудыг хэрэглээ нэмэгдлээ.
  • СЗХ-ны 2025.7.24-ний өдрийн ээлжит хуралдаанаар олгосон зөвшөөрлийн дагуу ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанканд нэгтгэх үйл явц бүрэн хэрэгжиж дууслаа. Ингэснээр ХасБанк “Банкны тухай хууль”-д заасан нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20%-иас хэтрэхгүй байх гол шаардлагыг хангасан системийн  хэмжээний цорын ганц банк болж байна.
  • ХасБанк веб сайтаа бүрэн шинэчилж, орчин үеийн шинэлэг UI/UX дизайны шийдэлтэй, хэрэгтэй мэдээллээ авахад хялбар ойлгомжтой, харилцагч, хөрөнгө оруулагч хэн бүхэнд хүртээмжтэй болголоо.
  • Тайлант хугацаанд ХасБанк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.0% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39.5% (байвал зохих хэмжээ 25.0%).



ХасБанкны 2025 оны III улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлан, Санхүүгийн байдлын болон Орлого, үр дүнгийн тайлангуудтай доорх холбоосуудаар танилцана уу.

Санхүү, үйл ажиллагааны тайлан

Санхүүгийн байдлын тайлан

Орлого үр дүнгийн тайлан

Мэдээг хуваалцах