Type search keyword

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хөнгөлөлттэй, бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлэх зээл.

Давуу тал

  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хөнгөлөлттэй хүүг санал болгоно;
  • 50 сая төгрөг хүртэл барьцаагүй;
  • Ажлын 1-2 өдөрт шийдвэрлэнэ;
  • Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 8 хүртэл сараар чөлөөлнө;
  • Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
  • Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож, нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ;
  • Эргэлтийн хөрөнгийн зээлийг зээлийн шугам байдлаар авах боломжтой.

тавигдах шаардлага

✔ Эмэгтэй бизнес эрхлэгч иргэн байх;

✔ Хуулийн этгээд бол дараах шалгуурын аль нэгийг хангасан байна:

  • Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувийн хувьцааг эмэгтэй хүн эзэмшдэг байх;
  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг, нэг буюу түүнээс дээш эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай, хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй тохиолдолд 30-аас доошгүй хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага байх6

Бүтээгдэхүүний нөхцөл

Зээлийн хэмжээ
100 сая төгрөг хүртэл
100 - 500 сая төгрөг
Зээлийн хугацаа
Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар: 36 сар
Үндсэн хөрөнгийн зориулалтаар: 60 сар
Зээлийн хүү /жилийн/
1.7% /жилийн 20.4%/
1.6% /жилийн 19.2%/
Барьцаа
  • 50.0 сая төгрөг хүртэл барьцаагүй
  • 50.1-100.0 сая төгрөг хүртэл зөрүү дүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой
Зээлийн дүнгийн 50%-д үл хөдлөх хөрөнгө барьцаалах
Үйлчилгээний шимтгэл
1%

Бүрдүүлэх материал

ИРГЭН:

  • Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.