Хайх зүйлээ бичнэ үү

Хувьцааны хуримтлал



Дансны доод үлдэгдэл

10,000₮


Дээд хэмжээ

1 тэрбум ₮


Зарласан хүү

11.0%


Бодит хүү

11.57%


Хадгаламжийн тооцоолуур

Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

Хувьцааны хуримтлал

Банкны хувьцааг худалдан авах сонирхолтой иргэд, харилцагчдад зориулсан хувьцааны захиалга өгөхөд хялбар, уян хатан нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүн.

Давуу тал

  • ХасБанкны IPO зарласнаас хойш 7 хоногийн дотор хадгаламжаас хүү буцаахгүй зарлага гаргах давуу эрх олгоно.
  • 2022 оны 4-р сарын 30-ны өдрөөс хойш хугацаа нь дуусах Хугацаатай хадгаламжаа уг Хувьцааны хуримтлалын хадгаламж руу шилжүүлэх боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл

Валютын төрөл
Доод үлдэгдэл
дээд хэмжээ
Жилийн хүү
12 сар
Гэрээ цуцлах хүү

Төгрөг
10,000
1 тэрбум
Зарласан
11.0%
2.40%**
Бодит*
11.57%
Данс нээхэд
Хураамжгүй
Гэрээний хугацаанаас өмнө гэрээ цуцлах хураамж
3,000₮

*Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулах ба аравны нарийвчлалтай болно.

**ХасБанкны IPO зарлагдахаас өмнө эсвэл зарласнаас хойш 7 хоногийн дараа цуцлах тохиолдолд бодогдсон хүүг буцааж, гэрээ цуцлах хүүгээр тооцно.

Санамж

Энэхүү хадгаламжийг нээлгэснээр ХасБанкны хувьцааг худалдан авах, ХасБанк өөрийн хувьцааг Хадгаламж эзэмшигчид худалдах үүрэг хүлээх үндэслэл болохгүй бөгөөд Хадгаламж эзэмшигч ХасБанкны хувьцааг худалдан авахтай холбоотой харилцааг тухайн тохиролцоог агуулсан тусдаа гэрээ байгуулан зохицуулна.

Бүрдүүлэх материал

Уг хадгаламжийг зөвхөн Монгол Улсын иргэн болон Хуулийн этгээд нээлгэх бөгөөд ХасБанкны дурын салбарт доорх бичиг баримтыг бүрдүүлэн хандана уу.

Иргэн бол: 

  • Иргэний үнэмлэх

Хуулийн этгээд бол: 

  • Харилцагчийн анкет /Банкны маягт татах/;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
  • Гарын үсгийн баталгаа нотариатаар баталгаажуулах /Банкны маягт татах/;
  • Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт холбогдоно уу.