
Харилцагч Та тэг (0) гүйлттэй шинэ автомашин, гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашин болон Монголд ашиглагдаж буй нэр заасан тодорхой маркийн автомашинуудыг “Тээврийн хэрэгсэл худалдан авах” зээлээр авах боломжтой.
Давуу тал:
- Зээлийн хүсэлтийг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэнэ;
- Нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй;
- 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн, гадаад улсад ашиглагдаж байсан хүлэмжийн хийн бууралтыг дор хаяж 20%-аар бууруулж буй гибрид, цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг зээлийн хүүгийн хамгийн доод нөхцөлөөр авах боломжтой;
- Урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж 100 хувийн санхүүжилт олгодог;
Бүтээгдэхүүнийн нөхцөл:
Зээлийн нөхцөл | Шинэ | Хуучин | Улсын дугаартай*** | |
---|---|---|---|---|
Монгол улсад ашиглаж байгаагүй, 0 гүйлттэй | Монгол улсад ашиглаж байгаагүй, улсын дураар аваагүй | Монгол улсад 3 хүртэлх жил болж буй улсын дугаартай | ||
Вальютын төрөл | Төгрөг | Төгрөг | Төгрөг | |
Зээлийн дээд хэмжээ | 200 сая төгрөг | 150 сая төгрөг | 100 сая төгрөг | |
Урьдчилгаа | 50 сая төгрөг хүртэл 10% | 15% | 30% | |
50 сая төгрөгөөс дээш 20% | ||||
Хугацаа | 60 хүртэл сар | 60 хүртэл сар | 30 хүртэл сар | |
Хүү | Сараар | 1.7% | 2.0% | 2.0% |
Жилээр | 20.4% | 24.0% | 24.0% |
*Иргэн
**Аж ахуйн нэгж
***Монголд ашиглагдаж буй улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн Ланд Крузер 200 (бүх салбар), 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн Приус маркийн автомашинууд хамаарах бөгөөд Приус маркийн автомашины зээлийг дараах салбаруудаар олгоно: Цайз Тооцооны төв, 10 дугаар хороолол тооцооны төв, Сонгинохайрхан салбар, Энхтайваны Гүүр тооцооны төв, Таван Шар тооцооны төв.
Тавигдах шаардлага:
- 6 сар болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл бизнес эрхэлсэн байх;
- ХасБанктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Нийлүүлэгчээс тээврийн хэрэгслийг сонгосон байх.
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
- Цахим иргэний үнэмлэх, түүний хуулбар;
- 3х4 хэмжээтэй цээж зураг;
- Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/;
- Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
- Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт /Шаардлагатай бол/;
- Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд;
- Худалдан авах тээврийн хэрэгслийг сонгосон нэхэмжлэх;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
Санал болгох
Өрх гэрээрээ, хамтдаа санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой.