Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хүний нөөц

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод байх;
  • Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд  нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.
НэрТУЗ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
  • Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах
  • Удирдах зөвлөл, хорооны зарим хуралдааны тэмдэглэл хөтлөх;
  • ТУЗ болон ТУЗ-ийн хороодоос өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг хангуулах
  • ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах – холбогдох мэдээлэл, тайланг эрх бүхий байгууллагуудад хуульд заасан хугацаанд хүргүүлэхэд анхаарч ажиллах
  • ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах
  • ТУЗ болон ТУЗ-ийн хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах
  • Банкны жилийн тайлан бэлдэх, батлахад туслалцаа үзүүлэх
  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болон ТУЗ-ийн гишүүд, түүнчлэн бусад харилцагч талуудын харилцаа холбоог ханган ажиллах
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын өдөр тутмын ажилд туслалцаа үзүүлэх
Шаардлага
  • Англи хэлээр орчуулга хийх, мэйлээр зохистой харилцахад хүрэлцэхүйц түвшний мэдлэгтэй
  • Дээд боловсролтой, Хуулийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно
  • Компанийн тухай хуулийн зохих мэдлэгтэй бол давуу тал болно
Нэр
ЦАХИМ САЛБАРЫН ЗАХИРАЛ
Үндсэн чиг үүрэг
  • Банкны стратеги бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цахим салбарын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэх, хянах, тайлагнах
  • Шууд удирдлагад байх ажилтнуудыг удирдлагаар хангах, сургаж хөгжүүлэх, заавар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, удирдан манлайлах
Шаардлага
  • Цахим салбарын борлуулалт, төсөв, төлөвлөгөө, ашигт ажиллагаа, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, орон тоог удирдах, ажлын байрны оновчлол хийх, цахим харилцагчийн үйлчилгээний бодлого, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, харилцагчийн гомдол саналыг удирдах, процесс сайжруулах
  • Цахим борлуулалтын стратеги, тактик боловсруулах, борлуулалтыг дэмжих дэвшилтэд технилоги, хэрэгсэлүүд нэвтрүүлэх, цахим салбарын ажилтнуудын сургалт хөгжлийг удирдах
  • Цахим зээл, харилцах, хадгаламж, карт болон бусад цахим бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагааны эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд цахим салбарын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах

Хадгаламждаа нэмж хийсэн орлогын 100,000₮ тутамд урамшууллын эрх цуглуулж, 1 сая төгрөгөөр хадгаламжаа бүүстлүүлэх 50 хүүхдийн нэг болоорой.

Ирээдүйн саятан хадгаламжийн урамшуулал