Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Хүндэт Дарга


Чулууны ГАНБОЛД

Чулууны Ганболд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн даргаар 2003 оноос хойш ажилласан бөгөөд ТУЗ-ийн 2019 оны 3 дугаар сарын хурлын шийдвэрээр ТУЗ-ийн Хүндэт Даргаар томилогдлоо. Ч.Ганболд удирдлага, банк санхүү, олон нийтийн харилцаа, бизнесийн зөвлөгөө, хэвлэл мэдээлэл болон соёл урлагийн менежментийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж, мэргэжлийн арвин туршлага хуримтлуулсан. Тэрээр Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага, одоогийн ХасБанкны үндэс суурь болох X.A.C. (Хөгжлийн Алтан Сан) ББСБ-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Зөвлөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Ч.Ганболд 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 1993-1995 онд Дэлхийн Монголчуудын Холбооны Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан ба Монгол дахь Ротари хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Ч.Ганболд нь ОХУ-ын Москва хотын Гадаад хэлний их сургуулийг төгссөн.