InstaXpay шинэчлэгдэж, олон боломж нэмэгдлээ
Бүтээгдэхүүн

ХасБанк InstaXpay дижитал хэтэвчээ шинэчилж, онцлог дизайн, олон шинэ боломжуудыг агуулсан 2.0 хувилбараа танилцуулж байна.


Харилцагчдын өдөр тутмын төлбөр тооцоог илүү тухтай, хялбар болгох зорилготой InstaXpay апп-д өмнө нь зөвхөн QR код уншуулж төлбөр төлөх, гүйлгээ хийх боломжууд байсан бол одоо байр, СӨХ-ийн төлбөрөө нэг дор төлөхөөс гадна Асуудалгүй үйлчилгээний 500,000 төгрөгийн эрх нээх боломжууд нэмэгдлээ.

 

Шинэчлэгдсэн 2.0 хувилбарын онцлох давуу талууд:

  • Бүрэн шинэчлэгдсэн нүүр хуудас: Хамгийн их хийгддэг болон чухал цэсүүдийг оновчтой байршуулж, хэрэгцээт үйлчилгээндээ ганцхан даралтаар хүрэх боломжтой болсон.
  • Карт гараар нэмэх шаардлагагүй: Картын мэдээллээ гараас оруулж нэмэх шаардлагагүй боллоо. Шинэчлэгдсэн аппликейшнд анх удаа нэвтрэхэд л таны ХасБанкны бүх карт автоматаар холбогдох болно.
  • Байр, СӨХ, цахилгааны төлбөр нэг дор: Орон сууцны хаяг эсвэл хэрэглэгчийн кодоо нэг удаа холбосноор цахилгаан, ус, дулаан болон СӨХ-ийн төлбөрөө сар бүр ганц товчоор хялбархан төлөх боломжтой.
  • 500K Асуудалгүй: Та ХасБанканд зээлтэй бол InstaXPay-ээр 500,000 төгрөгийн эрхтэй Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлснээр дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахин сонсохгүй.
  • Google Pay болон Apple Pay: Та InstaXPay-ээр дамжуулан ХасБанкны картаа Google Pay эсвэл Apple Pay-д хялбархан холбох боломжтой.
  • Гүйлгээ болон QR төлбөр: Утасны дугаар, дансны дугаараар мөнгө шилжүүлэх болон QR код уншуулан төлбөр тооцоо хийх боломжууд өмнөх хэвээр үргэлжилнэ.

 

2 биш 1 апп

Хэрэв та InstaXpay хэтэвчийг хараахан хэрэглэж эхлээгүй бол дахин нэг апп татаж, бүртгүүлнэ гэж санаа зовох хэрэггүй. InstaXpay нь ХасБанкны дижитал банкны апп-д суурилсан бөгөөд та одоо ашиглаж буй XacBank апп-аа шинэчилж суулгахад л хангалттай.


Харин та ХасБанкны харилцагч биш бол ХасБанкны дурын салбарт ганц удаа очиж дансаа нээлгээд, апп-аа суулган ашиглаарай.

 

🔗2 биш 1 апп-ыг эндээс: http://bit.ly/XacBank

Мэдээг хуваалцах