Үндсэн чиг үүрэг
- Олон улсын төслийн удирдлагын аргачлалд нийцүүлэн төслийн удирдлагын процессыг шинэчилж сайжруулах, мэдээллийн технологийн төслүүдийн хувьд төслийн удирдлагаар хангах болон төслийн удирдлагын бодлого журмын хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх;
- Төслийн удирдлагын аргачлалын дагуу хариуцсан төслийг удирдах, төслийг удирдахтай холбоотой үүргүүдийг гүйцэтгэх;
- Төслийг хэрэгжүүлж буй процессуудад анализ хийж сайжруулалтуудыг олон улсын аргачлалд нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үүргүүдийг гүйцэтгэх;
- Төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах;
- Төслүүдийн явцын мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэж тайлагнах, PMIS бүрдүүлэх;
- Төслийн удирдлагын сургалт явуулах;
Шаардлага
- Мэдээллийн технологи, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Төслийн мэргэжилтэн эсвэл төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай,
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх.
Нэмэлт шаардлага
- Төрөл бүрийн харилцааг удирдах, манлайлах чадвартай (communication and leadership);
- Шинжилгээ, судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай;
- Тодорхойгүй нөхцөлд шийдэл олох, гарцыг хайх чадвартай (problem solving);
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү.