МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЖЭЭЧ

Харьяалах нэгж: Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс

Анкет хүлээн авах хугацаа: 2026.06.05

Үндсэн чиг үүрэг

  • Кибер аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлэх, нэвтрэлтийн тест хийх болон үр дүнд шинжилгээ хийх, хариу арга хэмжээ санал болгох, залруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Кибер халдлагад дүн шинжилгээ хийх, хариу үзүүлэх, тайлагнах

Шаардлага

  • Боловсрол: Дээд
  • Мэргэжил: Мэдээллийн аюулгүй байдал,  Мэдээллийн технологи, Компьютерийн сүлжээ,  Компьютерийн ухаан;
  • Эмзэг байдлын үнэлгээ, Windows, linux систем дээр ажиллах чадвартай;
  • Өгөгдлийн сангийн мэдлэг, аюулгүй байдлын төхөөрөмжийн удирдлага, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.

Холбоо барих

Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү.