Төгсөгч та ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхлэх вэ гэж эргэлзэж байна уу? ХасБанк шинэ төгсөгчдийг дэмжих, тэднийг мэргэшсэн банкир болоход нь туслах зорилгоор “Банкир” ажлын байранд бэлтгэх ЦАЛИНТАЙ сургалт бүхий хөтөлбөрөө зарлаж, бүртгэл авч эхэллээ.
Энэхүү хөтөлбөр нь шинэ төгсөгчдөд ажлын байрны чиг үүргийн анхан шатны мэдлэгийг богино хугацааны сургалтаар олгож, Банкирын ажлын байранд ажилд авах зорилготой.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Мэргэжлийн сургалт: ХасБанкны удирдах ажилтнууд болон шилдэг мэргэжилтнүүдийн онол практик хосолсон сургалтад хамрагдаж мэдлэг олж авна.
- Цалинтай суралцах боломж: Сургалтад хамрагдах хугацааг ажилласнаар тооцож цалин олгоно.
- Ажлын байр: Банкирын ажлын байранд дагалдан ажиллах боломжоор хангана.
- Мэргэжлийн хамт олон: ХасБанкны хамт олны нэг болж өсөж хөгжих боломжтой орчинд ажлын гараагаа эхлүүлнэ.
Тавигдах шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг банк, санхүү, нягтлан бодох, эдийн засаг, бизнес удирдлагын чиглэлээр төгссөн болон энэ хичээлийн жилд төгсөж буй оюутан байх;
- Голч дүн 3 болон түүнээс дээш байх;
- 2026.06.18-ны өдрөөс эхлэн сургалтад хамрагдан ажиллаж эхлэх боломжтой байх;
- Банкны салбарт өсөн дэвжих чин хүсэл эрмэлзэлтэй;
- Харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Аналитик сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч байх.
Бүртгэл хүлээн авах хугацаа:
- 2026 оны 05 дугаар сарын 19-наас 2026 оны 6 дугаар сарын 05 хүртэл
Бүртгүүлэх заавар:
Хэрэв та Хасчуудын эгнээнд нэгдэж, Банкирын ажлын гараагаа эхлүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бид танд зөвхөн ажлын байр бус, мэргэжлийн түвшинд өсөн дэвжих бодит боломжийг олгож байна.
Амжилт хүсье! 🎓