Brand Logo
ХасБанк ХК 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
Банкны тухай,  Хөрөнгө оруулагчдад

ХасБанк ХК (“Банк”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн R-2026-02 тоот тогтоолоор Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.00 (гучин) төгрөгийг жилийн эцсийн ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэлээ.


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна. 


Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, Банкны Дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг олгох юм.


ХасБанк нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлогыг тогтвортой хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөгийн ногдол ашиг олгосон. Ингэснээр 2025 оны бүтэн жилийн ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 48.00 (дөчин найман) төгрөгт хүрч байна.

Мэдээг хуваалцах