
Дүрэмт хувцасны загвар нь банкны дүр төрхийг илэрхийлсэн, орчин үеийн чиг хандлагыг шингээсэн, тав тухыг хангасан байх бөгөөд дараах хоёр төрлийн дүрэмт хувцсыг санал болгож болно:
Тендерт оролцогч нь аль нэг багцад эсхүл хоёр багцад зэрэг санал ирүүлэх боломжтой.
Багц 1 – Загвар зохион бүтээх;
Багц 2 – Загвар зохион бүтээх, үйлдвэрлэн нийлүүлэх.
Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mn хаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.
Сонгон шалгаруулалтын нэг багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.
Үнийн саналыг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А,Ш/Х-72, Улаанбаатар – 14200
Бүтээгдэхүүн
И-мэйл