Тендерийн урилга
Худалдан авалт сонгон шалгаруулалт

ХасБанкны дотоод үйл ажиллагаанд зориулан ашиглах доор дурдсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх Бэлтгэн нийлүүлэгчийг сонгох шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

  • Бичгийн цаас
  • ПОС цаас
  • Бүс цаас
  • Пин кодын цаас
  • Дугаар дуудагчийн цаас
  • Хэвлэмэл маягт
  • Дугтуй


Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mn хаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.


Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.


Үнийн саналыг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү


Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар - 14200

Мэдээг хуваалцах