Brand Logo
ХасБанкны салбар Sila centre худалдааны төвд нээгдлээ
Банкны тухай
Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл ХасБанк шинэ салбараа Sila centre худалдааны төвд байгуулж, өнөөдөр буюу билгийн тооллын шинийн 15-ны билигт сайн өдөр үүдээ нээлээ.

Sila centre нь худалдаа, үйлчилгээ, амралт, чөлөөт цагийг нэг дор төвлөрүүлсэн цогц худалдааны төв бөгөөд ХасБанк тус төвд салбараа нээснээр Хан-Уул дүүргийн 19-р хороо, Зайсан орчмын иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүдэд банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай хүргэх боломж нээгдэж байна.


2-3.jpg


3-2.jpg


Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан 2026 оны 3-р сарын 3-аас 10-ны өдрийг дуустал Sila салбарт карт шинээр захиалсан харилцагчдыг эхний жилийн хураамжаас чөлөөлнө. Мөн хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийг ХасБанкны орон даяарх бүх салбар нэгж 1 өдрийн дотор шийдвэрлэн хурдан шуурхай олгож байна.


Түүнчлэн удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлж 1 тэрбум төгрөг болголоо. Бизнес эрхлэгч та  ХасБанкны дурын салбарт хандан зээлээ 1 өдрийн дотор шийдвэрлүүлэхээс гадна 50 сая төгрөг хүртэлх зээлийг барьцаагүй авах боломжтой.


4-3.jpg


5-3.jpg


6.jpg


7.jpg


8.jpg


9.jpg


10.jpg


11-3.jpg


12.jpg



ХасБанкны Сила салбар ХУД, 19-р хороо, Зайсангийн гудамж, Sila Centre худалдааны төвийн 3-р давхарт, Даваа – Баасан гарагт 8:30-16:30 цагийн хооронд ажиллаж байна.


 

Зөв банк, ХасБанк.

Мэдээг хуваалцах