PCAF нь дэлхийн 600 гаруй банк, хөрөнгө оруулалтын байгууллагыг нэгтгэсэн санаачилга бөгөөд санхүүгийн байгууллагууд өөрсдийн санхүүжүүлсэн багцын уур амьсгалд үзүүлж буй нөлөөг хэмжиж, тайлагнадаг олон улсын стандарт юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад банк, санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоо үлэмж нөлөөтэй бөгөөд ХасБанк энэхүү нөлөөгөө олон улсын стандартын дагуу хэмжиж, нийтэд ил тод тайлагнаж эхэлснээр харилцагчдад тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг илүү оновчтой хөгжүүлэх, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр татах, банкны найдвартай байдал эрсдэлийн удирдлагын чадамжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
ХасБанк байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэж ирсэн. Бид аливаа санхүүжилт, зээлийн шийдвэр гаргахдаа зөвхөн эдийн засгийн үр ашгаар зогсохгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үздэг бөгөөд энэхүү нөлөөллөө бодитоор хэмжиж, ОУ-д амжилттай тайлагнаснаараа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монгол Улсаасаа дахин нэг үнэтэй хувь нэмрийг оруулж байна.
ХасБанкны тогтвортой хөгжлийн тайлан
ХасБанкны Эко банкны үйл ажиллагаа
Уур амьсгалын ногоон сангийн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага
Зөв банк, ХасБанк
Бүтээгдэхүүн
Имэйл