Brand Logo
ХасБанк веб сайтаа бүрэн шинэчилж, мэдээлэл үйлчилгээ авахад хялбар болголоо
ХасБанк веб сайтаа бүрэн шинэчилж, орчин үеийн шинэлэг UI/UX дизайны шийдэлтэй, хэрэгтэй мэдээллээ авахад хялбар ойлгомжтой, харилцагч, хөрөнгө оруулагч хэн бүхэнд хүртээмжтэй болголоо.

Өнгөрөгч 7-р сард нүүр хуудас, банкны тухай, эко банк, дижитал банк зэрэг ерөнхий хуудсууд нэвтрээд байсан бол энэ удаа бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хадгаламж зээлийн тооцоолуур, зээлийн хүсэлт илгээх, карт захиалах функцээс гадна харилцагч танд туслах заавар зөвлөгөө, түгээмэл асуулт хариултуудыг багтаасан тусламжийн төвийг нээлээ.


Мөн хувьцаа эзэмшигч болон хувьцаа худалдаж авахаар төлөвлөж буй сонирхогч талуудад зориулан хувьцааны ханш, арилжааны мэдээ, санхүүгийн үзүүлэлтүүд, бүх төрлийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, засаглалын бүтэц, үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурал, арга хэмжээнүүдийг нэг доороос харахын зэрэгцээ, ХасБанк ХК-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.


ХасБанкны веб сайтын онцлогууд:


XacBank web features.jpg


Мэдээг хуваалцах