Brand Logo
Moody’s агентлаг ХасБанкны зээлжих чадварын үнэлгээг цогцоор нь сайжруулж, урт хугацааны зээлжих зэрэглэлийг B1/тогтвортой болголоо
Олон улсын зээлжих чадварын үнэлгээний Moody’s Ratings агентлаг 2025 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахтай зэрэгцэн ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг мөн B2-оос B1 (тогтвортой) болгон нэг шат ахиуллаа.

Монгол Улсын Засгийн Газрын зээлжих зэрэглэл ахисан болон ХасБанкны санхүүгийн үзүүлэлт тогтвортой сайжирсан зэрэг нь ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэл (Deposit rating, Issuer rating)-ийг ахиулах нөхцөл болсныг Moody’s дурдаад, ийнхүү ахиулж буй Монголын хоёр банкны нэг нь ХасБанк болсон юм.


Мөн банканд хийгддэг бусад бүх төрлийн үнэлгээг ахиулж B1 болгохоос гадна зээлдэгчийн гэрээний эрсдэлийн зэрэглэл /Counterparty Risk Rating (Domestic), болон зээлдэгчийн гэрээний эрсдэлийн үнэлгээ /Counterparty Risk Assessment/ гэсэн үзүүлэлтүүдийг B1-ээс Ba3 болгож нэмэгдүүлсэн нь Монгол Улсын Засгийн Газрын үнэлгээнээс нэг шатлал дээгүүр үнэлэгдсэн үзүүлэлт боллоо.


Монгол Улс болон ХасБанкны зээлжих зэрэглэл сайжирсан нь цаашид олон улсын зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татах өртгийг бууруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломжийг нээж байна.

Мэдээг хуваалцах