Тус арга хэмжээнд Монгол Улсын зээлжих зэрэглэл, банкны салбарын ирээдүйн чиг хандлага, гадаад орчны шокуудын банкны салбарт үзүүлэх нөлөө, Монгол улсын эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаар мэргэжлийн шинжээчид, салбарын экспертүүд үнэ цэнтэй илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн оролцогчид Moody’s-ийн мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байснаараа арга хэмжээ онцлог байв.
ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Монгол, Ази тивийн шилжилтийн үе: Дэлхийн эдийн засгийн тодорхой бус орчин дахь зээлийн эрсдэл ба боломж” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын эдийн засаг болон банк санхүүгийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.
Тэрээр дээрх ерөнхий сэдвүүдийн хүрээнд татварын шинэчлэл, банк санхүүгийн салбарын ойрын ирээдүйн чиг хандлага, геополитикийн нөхцөл байдал болон БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх талаар өөрийн санал бодлоо хуваалцав. Мөн сүүлийн жилүүдэд банкны салбарт хэрэгжиж буй хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн хүрээнд, 2026 оноос хэрэгжиж эхлэх банкны хувь эзэмшлийн дээд хязгаарын талаар байр сууриа илэрхийлэв. Ташрамд дурдахад, ХасБанк нь энэхүү хуулийн хэрэгжилтийг одоогоор бүрэн хангаад буй системийн хэмжээний цорын ганц арилжааны банк юм.
Бүтээгдэхүүн
Имэйл