
Уг санхүүжилт нь бүхэлдээ бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах бөгөөд залуу болон эмэгтэй бизнес эрхлэгчид, мөн хөдөө аж ахуйн салбарын бизнесүүдэд түлхүү чиглэх бол үлдсэн хэсэг нь байгаль орчинд ээлтэй, ногоон бизнес, мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдах юм.
ХасБанк олон улсын санхүүгийн байгууллагуудаас бага өртөгтэй санхүүжилт татах замаар жижиг, дунд бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үргэлж анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ үүнд чиглүүлж ирсэн. Бизнесийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед бид бүх төрлийн бизнесийн зээл тэр дундаа 35 хүртэлх насны залуучууд болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, хурдан шуурхай шийдвэрлэж байна.
Жижиг, дунд бизнесийн зээлийн дэлгэрэнгүй: https://xacbank.mn/business-loans
Бүтээгдэхүүн
И-мэйл