Brand Logo
Global Finance сэтгүүл ХасБанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс дэлхийн шилдэг банкнуудыг шалгаруулснаас Монгол Улсын 2025 оны Шилдэг банкаар ХасБанкийг тодрууллаа.


2025 оны 10-р сарын 18-ны өдөр Вашингтон хотноо зохион байгуулагдсан тус сэтгүүлийн 32 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд ХасБанкны ТУЗ-ийн гишүүн Майкл Мадден оролцож, шагналыг гардаж авсан юм.


photo.jpg


Тус сэтгүүл шилдгүүдийг тодруулахдаа банк санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратегийн түншлэл, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг.


ХасБанкны хувьд өнгөрсөн онд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 236 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татаж, жижиг дунд бизнес тэр дундаа 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдийг дэмжсэн, мөн санхүүгийн байгууллагын тогтвортой байдал, цаашдын төлөвийн нэг гол хэмжүүр болох Moody’s, Fitch агентлагууд ХасБанкны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулсан зэрэг амжилтуудыг онцгойлон үнэлж шилдгээр өргөмжилжээ.


Түүнчлэн, зээлийн багцын өсөлт, зээлийн чанар /NPL 2.0%/, өөрийн хөрөнгийн өгөөж /ROE 25.7%/, ашгийн өсөлт /20.9%/ зэрэг санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг онцлон дурдсан байна.


ХасБанкийг сонгон үйлчлүүлж, бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.


******


Global Finance сэтгүүл нь 1987 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн 180 оронд 50,000 гаруй тогтмол уншигчтай болсон бөгөөд дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлдэг 8,000 орчим хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан корпорацуудад хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг хэвлэл юм.

Мэдээг хуваалцах