Brand Logo
ХасБанк ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
Хөрөнгө оруулагчдад,  Банкны тухай
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ХасБанкны 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-аар аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус хэлэлцэн баталлаа.

Аудитлагдсан тайлангаар ХасБанк ХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийт хөрөнгө 6,861.9 тэрбум төгрөг, нийт өр төлбөр 6,007.0 тэрбум төгрөг, эздийн өмч (хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө) 854.9 тэрбум төгрөгтэй гарч баталгаажсан бөгөөд тайлант хугацаанд 172.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна.


Аудитлагдсан тайланд толилуулснаар ХасБанк ХК 2025 онд  854.4 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж, 536.7 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд, 159.4 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалд, 50.8 тэрбум төгрөгийг ААНОАТатварын зардалд зарцуулжээ.


ХасБанк 2025 оны I хагас жилийн хуримтлагдсан ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 18.0 төгрөг буюу 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгийн тухайд, нэгж хувьцаанд 30.0 төгрөг буюу нийт 31.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах саналыг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн байна. ХасБанк ХК-ийн дүрмийн дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулсны дараа, тус ногдол ашиг тараагдах юм.


AFR ikon size-01.jpg


AFR ikon size-02.jpg


AFR ikon size-03.jpg


ХасБанк ХК-ийн аудитлагдсан дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.

Мэдээг хуваалцах