Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг 2025 оны 9-р сарын 2-ны өдөр ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ түвшинд дахин баталгаажуулж, төлөвийг Тогтвортой хэмээн үнэллээ.
ХасБанкны зээлийн багцын чанар тогтмол сайн түвшинд байж, ашигт ажиллагаа тогтвортой байгаагаас гадна, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн идэвхжил бизнесийн орчинд эерэгээр нөлөөлж буй зэрэг нь зээлжих зэрэглэлийг B+ тогтвортой хэмээн дахин баталгаажуулах суурь нөхцөл болсныг агентлагийн тайланд дурджээ.
Цаашилбал банкны салбарын дундажтай харьцуулахад ХасБанкны зээлийн багцын чанарын үзүүлэлт сайн, өөрийн хөрөнгийн хүрэлцээ харьцангуй өндөр түвшинд байгаагаас гадна ашигт ажиллагаа тогтвортой хадгалагдаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Зээлжих зэрэглэл тогтвортой сайн түвшинд байх нь олон улсын зах зээлээс урт хугацаат эх үүсвэр бага зардлаар татах боломжийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар жижиг дунд бизнесүүдийг дэмжих, валютын нийлүүлэлтэд ч эерэг нөлөөтэй.