Type search keyword

Интернэт банк

  • Та интернэт банкны үйлчилгээ авахдаа ХасБанкны албан ёсны интернэт банкны сайтад хандсан эсэхээ шалгаж байгаарай. 
  • Та интернэт банкинд нэвтрэх нууц үгээ бусад үйлчилгээнд ашиглаж буй нууц үгтэй адилаар үүсгэхгүй байх хэрэгтэй.
  • Та интернэт банкны нууц үгээ тодорхой давтамжтайгаар сольж байх хэрэгтэй. Жишээлбэл: улирал тутам эсвэл 6 сар тутамд сольж болно. Нууц үг үүсгэх зааврыг энд дарж харна уу.
  • Нийтийн хандалтын газраас аль болох интернэт банкны системд хандахгүй байх. Зайлшгүй шаардлагаар нийтийн ашигладаг компьютерээс /Жишээлбэл: интернэт кафе/ интернэт банк ашиглахдаа анхаарал болгоомжтой байж хэрэглэгчийн нэр нууц үгийг санах хэсгийг хүчингүй болгох, ашигласны дараа системээс гарсан эсэхээ шалгах ба аль болох хандалтын түүхийг устгаж байх хэрэгтэй.
  • Интернэт банкинд цахим хуудсанд нэвтрэх бүрт танд өмнөх нэвтрэлтийн огноо, цагийг харуулж байдаг тул та өмнөх нэвтрэлтийн мэдээллийг шалгаж байх хэрэгтэй.
  • Интернэт банкны нууц үгийг бусдад мэдэгдэхгүй байснаар та өөрийн дансны мэдээлэл алдагдах эрсдэлийг багасгана.