Type search keyword

Ашиглангаас сэргийлэх

Мөнгө дамжуулагч

Мөнгө дамжуулагч нь хулгайн мөнгө угаадаг гэмт хэрэгтнүүдийн луйварт холбогдсоноо өөрөө мэддэггүй хохирогч юм. Хохирогчид нь ихэвчлэн шинэ ажлын боломж, бага ажлыг өндөр цалингаар хийх амлалтанд хууртсан байдаг. Мөнгө дамжуулалтын нийтлэг аргад:

  • Гадны компаниуд монгол дахь салбартаа мөнгө шилжүүлэх
  • Үл таних хүнээс орж ирэх мөнгөнд зориулж Банкинд шинээр данс нээх
  • Шинэ ажлын холбогдолтой их хэмжээний мөнгийг өөрийн хувийн дансандаа хүлээн авах
  • Үл таних хүмүүсийн мөнгийг өөрийн Банкны дансаар дамжуулан шилжүүлэх

Хорлонт программ

Хорлонт программ нь компьютерийн системд аюул учруулах зорилготой вирус, трожан, тагнуулын программ юм. Хорлонт код нь тухайн компьютерт байгаа хувийн мэдээллийг хулгайлж дамжуулах бөгөөд хулгайлагдсан мэдээллүүд нь луйвар хийхэд ашиглагддаг. Хорлонт кодын эрсдэлийг багасгах хэд хэдэн нийтлэг аргууд байдаг. Үүнд:

  • Хорлонт кодыг тараах нэг боломж нь олон нийтийн сайтуудаар дамжуулах байдаг тул энэ төрлийн веб хуудаснаас файл татаж авахгүй байх.
  • Үл мэдэх эх сурвалжаас цахим шуудангийн хаягаар ирсэн цахим шуудан, программ хангамжуудыг нээхгүй, суулгахгүй байх.
  • Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн цахим шуудангийн хавсралтуудыг нээхгүй байх хэрэгтэй.
  • Зар сурталчилгааны хуудсуудаар дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг асуух нь луйврын шинжтэй байдаг тул тэдгээрт ач холбогдол өгөлгүй шууд хааж байх.
  • Вирусын хамгаалалтын болон интернет хамгаалалтын программ хангамжуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглах.

Хуурамч мобайл банкны программ

Гэмт хэрэгтнүүд нь хуурамч интернет банкны хэрэглээний программ хөгжүүлэн, дансны мэдээллийг хулгайлахыг оролдож болно. ХасБанкны бус хэрэглээний программуудыг дараах байдлаар танина. Үүнд:

  • Программын зохиогч, хөгжүүлэгч нь тодорхой биш бол
  • Программ нь албан ёсны бус гуравдагч талын сайт дээр тавигдсан бол
  • Программыг татахад төлбөр төлөх бол – ХасБанк нь интернет банзны программ татахад хураамж авдаггүй.
  • Өөрийн дансны мэдээллийг хамгаалахын тулд дээрх сануулгуудын аль нэгийг нь агуулсан ХасБанкны интернет банкны программ татаж авахгүй болон суулгахгүй байх.

Хуурамч мессеж

Гэмт хэрэг үйлдэгч нь харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг мессежээр явуулахыг хүсэх эсвэл ямар нэгэн холбоос дээр дарна уу гэсэн мессеж явуулдаг. Энэ холбоос дээр дарахад вирус нь тухайн харилцагчийн мобайл төхөөрөмжид дамждаг. Ийм төрлийн луйвраас хэрхэн хамгаалах аргыг доор харуулав. Үүнд:

  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл асуусан, лавласан мессежэнд хариу өгөхгүй байх. ХасБанк нь танаас ийм хэлбэрээр мэдээлэл авдаггүй.
  • Мессеж явуулсан дугаарыг хянан батлах. ХасБанкны утасны дугаарыг та гар утсан дээрээ хадгалах эсвэл банкны албан ёсны сайтын холбоо барих хэсэг рүү орж лавлан хараарай.

Алдагдсан болон хулгайлагдсан төхөөрөмж

Мобайл утаснууд болон таблетууд нь бидний өдөр тутмын ажил хэрэгт маш чухал хэрэгцээтэй боловч ийм төрлийн төхөөрөмжийг гээх эсвэл хулгайд алдсан тохиолдолд төхөөрөмжид хадгалагдсан таны мэдээлэл алдагдах боломжтой байдаг. Ийм төрлийн луйвраас хэрхэн хамгаалах вэ?

  • Нууц үгээр өөрийн төхөөрөмжөө хамгаалснаар нэвтрэх боломжийг хязгаарлаж болно.
  • Төхөөрөмжийн дэлгэцийг тодорхой хугацаанд идэвхгүй байсан тохиолдолд автоматаар түгждэг горимд байлгах
  • Төхөөрөмжийн загвар болон дугаарыг нь тэмдэглэж хадгалах хэрэгтэй.

Цахим шуудан

Харилцагч танд ХасБанкнаас илгээсэн мэт цахим шуудан очиж болзошгүй юм. Энэхүү цахим шуудан нь таныг ХасБанкны интернэт банкинд нэвтрэх адилхан харагдах өөр вэб хуудсанд  нэвтрүүлэх холбоосыг агуулж байх боломжтой ба энэхүү холбоос дээр дарахыг танаас хүсдэг. Ийм цахим шуудан нь хуурамч залилангийн арга байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ төрлийн залиланг дараах байдлаар таньж болно. Үүнд:

  • Системийн шинэчлэл хийж байгаа учраас та чухал мэдээллүүдээ онлайнаар дахин батлана уу гэсэн агуулгатай асуулт гарч болно. ХасБанк нь танаас хэзээ ч ийм хэлбэрээр мэдээллээ батална уу гэж асуудаггүй.
  • Та үйлчилгээний чанарын талаарх судалгаанд оролцвол Банкнаас таны данс руу мөнгө шилжүүлэх тул дансны мэдээллээ явуулна уу гэсэн мэдээлэл авч магадгүй юм. ХасБанк нь танаас  хэзээ ч ийм хэлбэрээр судалгаа авдаггүй.
  • Үг үсгийн алдаа болон бусад төрлийн алдаа нь ихэвчлэн цахим шуудан болон веб хуудасны  луйврын нэг илрэл байдаг. Үг үсгийн болон дүрмийн алдаа, өвөрмөц бичиглэл, ядмаг загвараас харилцагч та болгоомжлоорой.

Хэрвээ харилцагч та мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлд орсон гэж үзэж байвал ХасБанкны 1800-1888 дугаар утсанд холбогдон нэн даруй мэдээллэх хэрэгтэй.