СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Агуулга

Сонгон шалгаруулалтын дугаар:                XB_ 04/16

Сонгон шалгаруулалт зарласан огноо:       2016.05.27

 

ХасБанкны төв алба, салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах Тог баригч төхөөрөмж нийлүүлэх угсарч суурьлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх болон  Оффисийн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

  • Багц 1- Тог баригч төхөөрөмж нийлүүлэх угсарч суурьлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх ( 30,000 төгрөг)
  • Багц 2 - Оффисийн цэвэрлэгээ үйлчилгээ ( үнэ төлбөргүй)

 

Сонгон шалгаруулалтын бичиг баримт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэй байх бөгөөд Багц 1-д үнийн санал ирүүлэх аж ахуй нэгжүүд 30,000 төгрөгийг ХасБанкны Төв албаны 5000000139 дансанд тушааж, баримтыг ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдөл, техникийн үзүүлэлт болон бусад мэдээллийг  ХасБанкны Төв албаны Харилцагчийн туслахаас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс худалдан авч болно

 

Сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цаг хүртэл дараахь хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:   Худалдан авалтын алба

Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200

Огноо

2016-05-30

Хөрөнгө зуучлалын байгууллагыг сонгох сонгон шалгаруулалт

Агуулга

Сонгон шалгаруулалтын дугаар:                XB_ 03/16

Сонгон шалгаруулалт зарласан огноо:       2016.05.12

 

ХасБанк нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, зөвлөгөө, түрээсийн  үйлчилгээг хот болон хөдөө орон нутагт мэргэжлийн өндөр түвшинд, богино хугацаанд чанартай, найдвартай үзүүлэх Хөрөнгө зуучлалын байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг ХасБанкны Төв албаны Харилцагчийн туслахаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн авч болно.

 

Сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл дараах хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:   Худалдан авалтын алба

Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200

Огноо

2016-05-13

ХасБанкны төв алба, салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах оффисын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, лицензийн сунгалтын эрх нийлүүлэх аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Агуулга

Сонгон шалгаруулалтын дугаар:                XB_ 01/16

Сонгон шалгаруулалт зарласан огноо:       2016.03.22

ХасБанкны төв алба, салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах оффисын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, лицензийн сунгалтын эрх нийлүүлэх аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1: Бичгийн цаас (А4)
  • Багц 2: Принтерийн хор
  • Багц 3: McAfee лицензийн сунгалтын эрх /1 ба 2 жилээр/

Сонгон шалгаруулалтын бичиг баримтын багц тус бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгийг ХасБанкны Төв албаны 5000000139 дансанд тушааж, баримтыг ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдөл, техникийн үзүүлэлт болон бусад мэдээллийг  ХасБанкны Төв албаны Харилцагчийн туслахаас 2016 оны 3 дугаар  сарын 22-ны өдрөөс эхлэн худалдан авч болно.

Сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цаг хүртэл дараахь хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:   Худалдан авалтын алба

Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200

Огноо

2016-03-22

ХасБанкны сонгон шалгаруулалт, тендерт баримтлах бодлого

Агуулга

ХасБанк нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, Эрүүл мэнд, Байгаль орчин, Нийгмийн хариуцлагыг дэмжсэн, Банкны үйл ажиллагаанд ашиглагдах бараа ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан, үр ашигтай, ил тод, ёс зүйтэй, шударга өрсөлдөөнийг бий болгосон худалдан авалтын ажиллагааг зохион байгуулахыг зорьж ажилладаг. Шударга өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бид боломжит бэлтгэн нийлүүлэгчдийг ижил шалгуураар үнэлэн сонголт хийдэг.

Бидний баримтлах бодлого

  • Банкны эрхэм зорилго алсын харааг дээдлэх
  • Эдийн засгийн үр ашигтай байх
  • Бараа бүтээгдэхүүн, ажил үйчилгээ нь чанарын өндөр түвшинд байх
  • Зах зээлийн хамгийн боломжит үнэ байх
  • Банкинд хэмнэлт үр ашигтай байх
  • Ёс зүйг чандлан баримтлах
  • Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
  • Шударга бус өрсөлдөөнийг үүсгэхгүй байх
  • Бизнесийн мэдээллийн нууцыг чандлан хадгалах
  • Авилга хээл хахуулиас ангид байх
  • Гэмт хэрэг залилангийн шинжтэй аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас ангид байх
  • Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн дээдлэх
  • Нийгэм, байгаль орчинд хохирол учруулахуйц бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжихгүй байх

 ХасБанкны бэлтгэн нийлүүлэгчдэд тавигдах шалгуур үзүүлэлт

  • Санхүүгийн хувьд бие даасан, эрсдэл даах чадвартай байх
  • Тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг эрхлэн явуулж байсан бизнесийн туршлагатай байх, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой байх
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвараа төлдөг байх
  • Бараа бүтээгдэхүүний чанарын баталгаа гаргах чадвартай байх
  • Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тогтвортой үнэ баримталдаг бодлоготой байх
  • Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний албан ёсны эрхийг эзэмшдэг эсхүл албан ёсны гэрээт борлуулагч түнш байх
  • Бэлтгэн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нөөцтэй, түүнийг хадгалах агуулахтай байх
  • Засвар үйлчилгээний мэргэшсэн боловсон хүчин болон засварын төвтэй байх
  • Нийгэм, байгаль орчны хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг байх
  • Нийгэмд аливаа сөрөг үр дагавар авчрах үйл ажиллагаа эрхэлдэггүй, байгаль орчныг хамгаалах болон химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, журмыг дагаж мөрддөг байх
  • Албадан хөдөлмөр эрхлүүлдэггүй байх
  • Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг нарийн мөрдөж ажилладаг; цалин тэтгэмж зохих хууль, журмын дагуу олгодог байх
  • Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулдаггүй байх
  • Ялгаварлан гадуурхдаггүй, ажлын байрны дарамтгүй байх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангадаг байх
  • Нутгийн иргэд, газар нутагт сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг байх
Огноо

2016-01-08

ХасБанкны Дата төвийн барилга угсралт, гадна тохижилтын ажил

Агуулга

Тендер шалгаруулалтын дугаар: БУ-2015/01
Тендерийн нэр: ХасБанкны Дата төвийн барилга угсралт, гадна тохижилтын ажил

ХасБанкны Дата төвийн барилга угсралт, гадна тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 50,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 дансанд тушаах/ ажлын өдрийн 10-17 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ерөнхий Сайд Амарын гудамжинд байрлах ХасБанкны төв албаны байрны угтагчаас худалдан авч болно.

Тендерийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж ХасБанкны төв байр.

Зарласан огноо: 2015.06.26

Хаагдсан огноо: 2015.07.10

Шалгарсан компани: ААББ ХХК

Огноо

2015-06-26

ХасБанкны салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах тог баригч нийлүүлэх хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Агуулга

Сонгон шалгаруулалтын дугаар:                XB_ 04/15
Сонгон шалгаруулалт зарласан огноо:       2015.06.25

ХасБанкны салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах тог баригч нийлүүлэх хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 дансанд тушаах/ ХасБанкны Төв Албаны ресепшнээс 2015 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 03-ны 10-17 цагийн хооронд авч болно.

Үнийн саналыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:   Үйл Ажиллагааны Удирдлагын Газар, Бэлтгэн Нийлүүлэлтийн Хэлтэст
Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200

Зарласан огноо: 2015.06.25

Хаагдсан огноо: 2015.07.09

Шалгарсан компани: Минторес ХХК

Огноо

2015-06-26

ХасБанкны төв байрны гадна фасад шинэчлэх ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Агуулга

Сонгон шалгаруулалтын дугаар:                XB_03/15
Сонгон шалгаруулалт зарласан огноо:     2015.06.17

ХасБанкны төв байрны гадна фасад шинэчлэх ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 дансанд тушаах/ ХасБанкны Төв Албаны ресепшнээс 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 22-ны 10-17 цагийн хооронд авч болно.

Үнийн саналыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ.

Хаяг:   Үйл Ажиллагааны Удирдлагын Газар, Бэлтгэн Нийлүүлэлтийн Хэлтэст
Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200

Зарласан огноо: 2015.06.17

Хаагдсан огноо: 2015.06.29

Шалгарсан компани: Биг Болд ХХК

Огноо

2015-06-26

TIER-II СТАНДАРТЫН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Агуулга

ХасБанк нь ‘TIER-II CТАНДАРТЫН ДАТА ТӨВ’ байгуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, холбогдох зөвшөөрөл бүхий туршлагатай ААН, компаниудыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 1,000,000 төгрөгийг ХасБанкны Төв албаны 5000000139 дансанд тушааж, баримтыг ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдөл, техникийн нөхцөл болон бусад мэдээллийг ХасБанкны Төв албаны Харилцагчийн туслахаас 2015 оны 06 дугаар сарын 16-наас худалдан авч болно.

Сонгон шалгаруулалтын материалыг 2015 оны 07 дугаар сарын 06–ны өдрийн 11.00 цаг хүртэл дараахь хаягаар ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан компанид бичгээр хариу мэдэгдэнэ.

Хаяг: СБД, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны Төв байр,
Утас: 75771888-110, факс: 328701

Зарласан огноо: 2015.06.26

Хаагдсан огноо: 2015.07.06

Шалгарсан компани: Мобинет ХХК

Огноо

2015-06-26