Ажилд ороод 6 сар болоогүй ба НДДэвтэрийг тасалдаагүй бол зээл авч болох уу?

  • Зээл хүсэгч та тухайн байгууллагадаа 6 сар зайлшгүй ажилласан байх шаардлагатай

Хүсч буй зээлийн хэмжээ маань зөвхөн миний орлогоор хүрэхгүй бол гэр бүлийн гишүүдийн орлогыг тооцуулан авч болох уу?

  • Цалингийн зээл нь зөвхөн цалингийн орлогыг Хасбанкаар дамжуулан авдаг харилцагчийн хувьд хамааралтай тул зээл хүсэгч та зөвхөн өөрийн орлогыг тооцуулан авах боломжтой.

Цалингийн зээлийн үлдэгдэлтэй бол ахин зээл авч болох уу?

  • Зээл хүсэгч та ХасБанкинд цалингийн зээлийн үлдэгдэлтэй бол дахин нэмэгдүүлэн авах боломжтой.

Би өөр банкнаас Орон сууц худалдан авах зээлтэй. Энэ тохиолдолд Цалингийн зээл олгох уу?

  • ХасБанкны цалингийн зээлд хамрагдахын тулд зөвхөн ХасБанкнаас цалингаа авдаг байх шаардлагатай. Хэрэв та ХасБанкнаас цалингаа авдаг давхар өөр банкинд зээлтэй бол таны орлогыг тооцон үзэж, орлого тань хангалттай бол зээлд хамрагдах боломжтой.

Миний цалингийн орлого хангалттай бол Өрхийн зээлийг ганцаараа авч болох уу?

  • Өрхийн зээл нь орлого болон барьцаа хөрөнгийн хэмжээнээс хамаардаг. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч зайлшгүй шаардана.

Би өөрөө тогтмол орлогтой гэтэл гэр бүлийн хүн маань бизнесийн орлогтой. Энэ тохиолдолд өрхийн зээл авч болох уу?

  • Боломжтой.

Цалингаа өөр банкнаас авдаг бол Өрхийн зээл олгох уу?

  • Олгоно.

Миний өөрийн ажилласан хугацаа 1 жил боловч гэр бүлийн хүний маань ажилласан хугацаа 6 сар хүрээгүй бол зээл Өрхийн зээл олгох уу?

  • Олгоно.

Тогтмол цалингийн орлоготой ба миний орлогын хэмжээ зээл төлөхөд хангалттай бол ганцаараа зээл авч болох уу?

  • Зээлийн сайн түүхтэй Хасбанкны давтан зээлдэгчийн бол та өөрийн орлогыг тооцуулан худалдан авалтын зээлд хамрагдах боломжтой.

Хасбанктай гэрээгүй байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг сонгон зээлээр авч болох уу?

  • Боломжгүй. Зөвхөн ХасБанктай Хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагаас бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай.

Гар утас авахад урьдчилгаа төлөх үү?

  • Төлөхгүй. 2 сая төгрөг хүртэлх бараа бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлөхгүйгээр авах боломжтой.

Ямар тохиолдолд тэтгэврийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч шаардагдах вэ?

  • Зээл хүсэгч нь тэтгэврийг 8 дахин буюу түүнээс дээш нэмэгдүүлэн авах бол хамтран үүрэг гүйцэтгэгч шаардана.

Тэтгэврийн зээл нь дуусаагүй бол нэмж авч болох уу?

  • Болно.