ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Харилцагч та энэхүү санамжтай танилцсанаар төлбөрийн картын луйврын гүйлгээнээс  сэргийлж, санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

 Төлбөрийн картын мэдээллийг хэрхэн хуулбарладаг вэ?

Соронзон туузны мэдээллийг хуулбарлагч төхөөрөмжид картыг уншуулснаар тухайн төлбөрийн картын бүх мэдээллийг хуулбарладаг. Гэмт этгээдүүд хуулбарлаж авсан мэдээллээ ашиглан карт хэвлэснээр  таны мөнгийг ашиглах боломж бүрдэнэ гэсэн үг юм.    

Та картаараа төлбөр тооцоо хийхдээ дараах  зүйлсийг анхаарч, хэрэгжүүлээрэй.

АТМ төхөөрөмжөөр үйлчлүүлэхдээ:

  • ПИН кодоо бусдаас нууцлах;
  • АТМ төхөөрөмжийг ашиглахдаа бусдаас туслалцаа авахгүй байхыг хичээх,
  • Хэн нэгэн тантай хэт ойрхон буюу АТМ-д оруулж буй пин кодыг харахуйц зайнд зогссон тохиолдолд тухайн хүнээс зайтай зогсохыг эелдэгээр хүсэх
  • Сэжигтэй санагдсан АТМ-ээр үйлчлүүлэхгүй байх;

Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ:

  • Үйлчилгээний байгууллагын ажилтанд төлбөрийн картаа өгөхдөө картаа хараанаасаа салгахгүй байх;
  • Төлбөрийн баримтанд гарын үсэг зурахдаа худалдан авсан барааны үнэ, картын дугаар, огноо зэргийг үнэн зөв эсэхийг шалгах;
  • Үйлчилгээний ажилтан картыг өөр төхөөрөмжөөр давхар уншуулах үйлдэл хийвэл үйлчлүүлэхээс татгалзах, энэ тухай банкинд мэдэгдэх;

Интернетээр худалдан авалт хийхдээ:

  • Интернет гүйлгээ хийхдээ вэб хуудасны хаяг нь https://-ээр эхэлсэн буюу нууцлал сайтай сайтуудаар үйлчлүүлж байх;
  • Худалдан авалт хийсэн, бэлэн мөнгө авсан баримтуудаа хадгалж, дансны хуулгатайгаа тулгаж хэвших;

Мөн та картын мэдээлэл буюу дараах зүйлсийг сайтар нууцалж бусдад дамжуулахгүй байхыг хичээгээрэй. Үүнд:

  • Картын урд байх 16 оронтой тоо
  • Картын пин код
  • CVV2 буюу картын арын хэсэгт байрлах 3 оронтой тоо
  • Картын хүчинтэй хугацаа

Төлбөрийн картын луйврын гэмт хэрэг хамгийн их гардаг, эрсдэл өндөртэй улс оронАНУ, Тайланд, Индонез, Украин, Австрали, Болгар, Орос, Герман, Казакстан, Филиппин, Кипр, Мексик, Малайз 

Харилцагч та картаа хаясан, гээсэн, хулгайд алдсанаа мэдсэн даруйд мөн таны картнаас сэжигтэй гүйлгээ гарсан даруйд банкинд хандаж картаа хаалгаарай.

Төлбөрийн картын маргаантай гүйлгээг хэрхэн шийдвэрлэдэг вэ

Харилцагч та өөрийн төлбөрийн картаар хийгдсэн маргаантай гүйлгээний хүсэлтээ Харилцагчийн үйлчилгээний төвийн лавлах утас 1888-1800 дугаарт холбогдох эсвэл маргаантай гүйлгээний хүсэлт бөглөж dispute@xacbank.mn хаягаар имэйлээр ирүүлснээр маргааныг шийдвэрлүүлэх боломжтой. Өөрт тохирох маргаантай гүйлгээний хүсэлтийг доорх хүснэгтээс татаж авна уу.

 № Хүсэлт       Банкинд мэдэгдэх хугацаа    Шийдвэрлэх хугацаа            Хүсэлтийн маягт     
 1 ХасБанкны картаар ХасБанкны терминал дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор 7 хоног Маягтыг эндээс авна уу
 2 ХасБанкны картаар бусад банкны терминал дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор 7-14 хоног
 3 ХасБанкны картаар гадаадын терминал дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс 60 хоногийн дотор 75-140 хоног