Ямар валютаар хадгаламжийн данс нээлгэж болох вэ?

  • Хадгаламж - MNT, USD, EURO, CNY

Дансны үлдэгдэл болон орлого орсон эсэхийг яаж шалгах вэ?

  • Та ХасБанкны цахим банкны үйлчилгээг ашиглан дансны үлдэгдэлээ мэдэх боломжтой. /Цахим банк гэсэн үг дээр дарж цахим банкны хэсэгт очих/

Хадгаламжийн дэвтрээ хаясан эсхүл үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

  • Банкинд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Шинэ хадгаламжийн дэвтэр авахын тулд хадгаламжийн данс анх нээлгэсэн салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхтэйгээ очин хүсэлтээ гаргана.

Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд яах вэ?

  • Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт /гадаад паспорт, иргэний үнэмлэх/-ыг үндэслэн эрх бүхий этгээдэд мөнгөн хадгаламжийг олгох эсвэл уг гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ.

Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмших болох уу?

  • Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмших тохиолдолд, албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр хамтран эзэмшигчийн овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичүүлж, баталгаат гарын үсгийг нь зуруулж авна. Хадгаламжийн данс 5 хүртэл хамтран эзэмшигчтэй байж болно.

Хадгаламж эзэмшигч өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд хэрхэн хадгаламжаасаа зарлага гаргах вэ?

  1. Хадгаламж эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр банкинд ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд банк нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх /паспорт/ , түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэл болгож, дансанд гүйлгээ хийнэ /зөвхөн нэг удаа, тодорхой заасан тоон дээр/
  2. Гадаадад байгаа хадгаламж эзэмшигчийн хувьд тухайн оршин сууж амьдарч байгаа газрын Монгол улсаас томилогдон ажиллаж байгаа консулаар /консул нь нотариатын үүрэг давхар гүйцэтгэдэг/ гарын үсгээ хянуулж, баталгаажуулсан өргөдөл, паспортын хуулбар зэргийг факсаар буюу электрон шуудангаар явуулсан байхад мөнгийг шилжүүлэх буюу итгэмжлэгчид олгоно.

Хадгаламжийн хугацааг сунгуулах хүсэлтэй бол хэрхэн сунгуулах вэ ?

  • Анх хадгаламжийн гэрээгээ байгуулахдаа сунгуулалт хийлгэх тохиргоогоо хийлгэж болно. Хэрэв тохиргоо хийгээгүй бол хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нээлгэсэн салбартаа очин хугацаагаа сунгуулна. Харин өөрөө очих боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан салбарт хүсэлтээ гарган сунгуулж болно.

Хугацаатай хадгаламжийн хугацааг цуцласан тохиолдолд?

  • Хугацаатай дансны хугацааг цуцласан тохиолдолд жилийн 3.6 хувийн хүүгээр байршуулсан хугацаанд хүүг тооцон олгоно. Та заавал хадгаламжийнхаа хүүг цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой

Банкинд ирэлгүйгээр хадгаламжиндаа орлого нэмж болох уу?

  • Боломжтой, Та манай банкны Захиалгат гүйлгээ үйлчилгээг ашиглан урьдчилан гэрээ байгуулан өөрийн цалин эсвэл бусад данснаас автоматаар орлого хийх боломжтой. Мөн манай банкны интернет банк ашиглаж болно.

Хадгаламжаа барьцаалан зээл авч болох уу? ХасБанкны аль салбар дээр очих вэ?

  • Боломжтой. Таны хадгаламжийн хүү +6.6% хүүтэйгээр авах боломжтой. Мөн та дурын салбараас зээл авах боломжтой. Хугацаатай хадгаламж дахь мөнгөнийхөө 90% хүртэлтэй тэнцэх хэмжээний зээл авах боломжтой